"Жонгүк? Чи сэрүүн байна уу?"
Өрөөний хаалга онгойх сонсогдон Намжүүн хёны хоолой гарлаа. Би өндийж суун түүний зүг хархад тэр аягатай сүү миний зүг сунгаад орон дээр минь ирэн суулаа.
"Нөгөө.. Тэхён гээд байгаа залуу та хоёр юу болоод байгаа юм?"
Өдөр жингээ тэрнийг бодож Борад тэврүүлж уйлсан атал нулимс минь дуусахгүй юм шиг түүний нэрийг сонсох төдийд цийлгэнээд ирэх нь тэр.
"Хён... Тэрний талаар ярихгүй байя. Маргааш эрт хичээлтэй унтмаар байна. "
" Чамайг өөрийгөө геи гэж зарласан гэж сонссон. Өдөр жингээ чамайг хайж явсан ч олоогүй ч би бас нэг ойлгомжгүй юм олоод харчихсан"
Намжүүн хён миний зүг хачин харц шидэнгээ хэлэх үед би юу болхыг нь гайхаж ядан түүний өөдөөc харна.
" Сонсоцгоо! Сургуулиар яваад байгаа цуу яриа бүгд худал. Жонгүк тэр надад хүч хэрэглэсэн гаж донтой геи биш. Ганц геи хүн нь би. Тэр тарчихсан байсан зургын хувьд би Жонгүкийг гэндүүлж байгаад үнсчихсэн зураг. Жонгүкийн гаргасан үйлдлийн хувьд тэр зүгээр л намайг ахаа гэж бодож өрөвдсөндөө тийм зүйл хийсэн гэдэгт итгэлтэй байна. Миний хэвийн гэдэг худлаа. Би геи "
" Сургууль даяараа л та хоёрын хачин асуудалд оролцож байгаа. Бүгд л та хоёрын хэнд нь итгэхээ мэдэхгүй уурлах нэг нь уурлаад хараах нэгэн нь хараагаад л. Би ч ойлгохоо байлаа. Та хоёр яг юу болоод байгаа юм? "
" ЮУ ХЁН!? Тэр тэнэг юу хийсэн гэнээ?! Хараал идэг! "
Жинхэнэ мулгуу. Насаар хөгшин ч сэтгэхүйгээрээ жинхэнэ 3 настай бодлогогүй жаал. Тэрний л төлөө гэж би өөр дээрээ хамаг ачааг авсан байтал... Тэр яагаад буцаагаад авчихаж байгаа юм бэ?!
Үнэхээр сайхан сэтгэлтэйдээ ингэж байгаа юму... Эсвэл надаас ямар ч өгөө аваагүй салахыг хүссэндээ ингээд байгаа юм Болвуу...
"Жонгүка чи эхлээд уурлаж хашгичхаасаа өмнө тэрний яагаад тийм үйлдэл хийснийг олон талаас нь бодож үзээрэй. Тэр ч бас чам шиг л шалтгаанаар тийм үйлдэл хийсэн ч юм бил үү..."
"Хён... Утгагүй зүйл ярьхаа боль. Тэр надад хайртайдаа тийм зүйл хийнэ гэж үү?"
Ямар ч гэм буруугүй ахруугаа би уурандаа хашгичиж байлаа. Өөрөө ахиж зовох шалтгаангүй болсон ч тэрнийг нэг өдрийн дотор давж туулсан бүхнийг минь төгсөн төгстлөө амсаж амьдрана гэж бодох төдийд л дотор бачуурч бодлогогүй үйлдлийг нь харааж байна.
