5

2.2K 327 40
                                    

"Жонгүка энийг хардаа"

Ахлах сургуулийг дүрэмт хувцас өмссөн хоёр сурагч сургуулийнхаа гадна сууна. Шар өнгийн дүрэмт хувцастай хүүгийн хажууд энгийн дүрэмт хувцастай охин инээмсэглэн сууна. Удалгүй өнөөх охин ардаасаа бүтэн сарын халаасны мөнгөө цуглуулан авсан бэлгээ гаргаж ирэн үзүүллээ.

"Бурхан минь. Энэ чинь... Энэ чинь beatless ийн албум байна. Хаанаас олоо вэ?!!!"

Хүү бөөн баяр болсоор охины өгсөн бэлгийг аван эргүүлж тойруулан үзэх бол охин жаргалтай нь аргагүй инээмсэглэн суух хүүг ширтэн өөрөөрөө бахархан сууна.

"Би чинь Кан Бора. Би хүсвэл хаанаас ч юуг ч олж чадна. Таалагдаж байна уу? "

Охины инээх үед хацар дээр нь гарж ирдэг жижигхэн хацрын хонхорхой нь тодрон баясгалантай нь аргагүй мишээнэ.

"Бора. Надад ч бас чамд өгөх бэлэг байна. Өнөөдөр чиний ч бас төрсөн өдөр шүү дээ "

Хүү өнөөг албумаа тэвэрсэн чигтээ ардаа ямар нэгэн зүйл нууна. Туулай шиг эгдүүтэй хоёр шүд нь цухуйн нүд нь жижигрэн хацар нь ягаарах нь тэднийг энэ дэлхий дээрх хамгийн жаргалтай хосууд болгон харагдуулна.

Удалгүй хүү араасаа охинтой хослуулан ээжээсээ гуйж гуйж авахуулсан дэлхий дээрх цор ганц гэж хэлэгдэж болох зөвхөн тэдэнд зориулан хийгдсэн хос зүүлтээ гаргаж ирэн охинд зүүж өглөө.

"Баярлалаа Жонгүка. Чи хамгийн шилдэг нь"

Охин нэгнийхээ хүзүүнд гялалзах хэтэрхий эгдүүтэй од хэлбэртэй зүүлтээ харан инээмсэглэнэ.

"Хайртай шүү Бора"

"Би ч бас маш их хайртай"

——————————————————

Сэрүүлгэний ядаргаатай дуу өрөөгөөр нэг хадлаа. Нүдээ нээх үед минь аньсгыг минь даган нулимс урсах нь мэдрэгдэнэ. Том цэлгэр цонхоор нарны гэрэл тусан модон дээрээс шувууд ниснэ. Яагаад ч юм босохыг хүссэнгүй. Сэтгэл санаа авах юмгүй байхын дээр бие минь ч тун таагүй байлаа.

Бора. Кан Бора. Ахиад л чамайг зүүдэллээ. Залхаж байна.

"Чонгүка босоорой явцгаая!!!"

Өрөөний минь хаалга савандан Жин хён орилсоор орж ирэн шууд л хөнжлийг минь хуу татан авах үед би дэрээ тэврэн орондоо наалдана.

"Чи ч ёстой балай авсан бололтой. Яахаараа манай Ханна чамайг үүрж ирдэг юм!! Нуруу нь өвдчихсөн байна лээ мэдвүү!!! "

Be My Boy [completed] Where stories live. Discover now