" Мм.. Жонгүка...сургуулиар нэг цуу яриа яваад байна. Би итгээгүйдээ л чам дээр ирж байгаа шүү. Би чамайг геи гэдгийг мэднэ л дээ. Тэхёныг сонирхдог ч байсныг мэднэ. Гэхдээ тэр хүчээр үнсэж дарамталсан гэдэг чинь худлаа биз дээ? Тэхён өнөөдөр клүбийн өрөөнөөс гарах нь битгий хэл чихэвч зүүчихээд ярих шинж байхгүй болохоор би чам дээр ирлээ "" Ханна эгчээ. Бүх цуу яриа үнэн за юу? Би геи бас Тэхёныг хүчээр үнсэж дарамталсан. "
" Битгий тоглоод бай л даа Күүк"
Ханна эгч хажууд минь алхангаа хэлсэн зүйлд минь итгэж чадахгүй байгаа бололтой худлаа инээн мөрлүү минь цохино.
" Эгчээ би Юнги ахын дүү байлаа гээд тэрэн шиг тайван даруухан хүн биш. Сургуулиар яваад байгаа бүх цуу яриа үнэн. Би Тэхёныг хүчээр үнссэн өөр юм ч хийж чадах байсан болохоор--"
Үгээ дуусгаж ч амжаагүй байхад Ханна эгчийн гар хацар дээр минь буух нь тэр. Саяхан л инээмсэглэж байсан тэр одоо галзуу юм шиг уурлаж бас гомдсон харагдана. Уучлаарай Юнги ахаа. Битгий муухай хандаарай гэж та надад зөндөө хэлсэн байтал би найз охиныг чинь уурлуулаад бас уйлуулчихлаа.
"Чи.... Яаж ингэж юу ч болоогүй юм шиг ярьж чаддаг байна?! Чамайг ингээд явж байхад чинь Тэхён ямар их дарамтад орсон болоод чив чимээгүй хий хоосон цаас ширтээд сууж байдаг юм! Дургүй хүндээ хүчээр үнсүүлж гаж донтой занд нь дарамтлуулсан хэн ч ингэх л биз! "
" Надад... Тэрний яах хамаа алга. Зүгээр замаас холд. Дараагынхаа байг олох минь. Тэглээ ч Тэхён шиг цэвэр эмэгтэй хүн сонирхдог хүн над дээр ирэх нь худлаа юм билээ! "
Сүүлчийн өгүүлбэрээ хэргээр чанга хэлэх үед хажуугаар минь зөрсөн хүүхдүүд ам амандаа үглэн хачин харц шиднэ.
" Жонгүк. Би чамайг арай ч үгүй байлгүй дээ гэж бодсон. Гэтэл чи таамаглаж байсан шиг минь новш байж. Юнгигээс хол байгаарай. Чам шиг амьтантай хамт байгаад яачих ч юм билээ"
Ханна эгч ахин нэг муухай харц шидчихээд хажуугаар минь мөрлөн гарах нь тэр. Би уурлаж гомдож бачуурсангүй. Харин баяртай байлаа. Би ядаж ахин нэг удаа Тэхёныг геи биш гэж мэдэгдэж чадлаа. Дотны хүмүүс минь намайг орхиж сургууль даяараа намайг үзэн ядсан ч хамаагүй. Зорьсондоо хүрч байгаа минь л чухал. Тэхён ганцхан жилийн дараа төгсөөд явчихна. Тэр хүртэл л тэвчихэд хангалттай.
"Жонгүка!"
Мөрөн дээр минь хэн нэгний гар бууг эргэж харахтай зэрэгцэн тэр хэн нэгэн хацраас минь гэнэт чимхээд авах нь тэр. Хийсэн үйлдэлд нь би цочирдсондоо хөдөлж ч чадахгүй зогсоно.
![](https://img.wattpad.com/cover/217632375-288-k988397.jpg)