Нар буух үед бид сургуулийнхаа урд ирлээ. Тэнгэрийн хаяа ягаарч дулаахан салхи зөөлөн үлээгээд л. Өнөөдөр яагаад ч юм цаг агаар бусад өдрийнхөөс хэд дахин сайхан байх шиг санагдан чихэвчээ гаргаж ирэн зүүлээ. Дуртай дуу минь эгшиглэж эхлэх үед явхаасаа өмнө эргэж нэг харлаа.
Тэхён тэр ч бас хэсэг зуур тэнгэрлүү ширтэж зогссоноо яг л над шиг чихэвчээ гаргаж ирэн зүүгээд эсрэг зүгрүү аажмаар алхлаа. Нүүрэнд минь яагаад ч юм хөнгөхөн инээмсэглэл тодрон явж байсан газарлуугаа алхлаа. Машины хөл хөдөлгөөн бага харин хүмүүс алхаж дугуйгаар явах нь их байсан нь энэ оройг улам л гоё болгох шиг. Ингэж алхалгүй хэр удсанаа ч санахгүй байна. Гэхдээ ингэж алхах үед л жинхэнэ бүтэн амьсгаа авч ямар ч шалтгаангүй инээмсэглэж чаддаг юм байна.
"Ах нараа би ирлээ. Зайрмаг авчирсан шүү идмээр байна уу?!"
Гэртээ ормогцоо тор дүүрэн зайрмагаа шаржигнуулсаар орьлох үед зайрмаг гэхээр л гүйлдээд ирдэг ах нар нэг л чимээгүй байлаа.
"Жин хён би зайрмаг авчирсан!"
Үүдэнд гутлаа солингоо ахин ийн орьлох үед бас л нам гүм байлаа. Удалгүй цаанаас Юнги хён гарч ирэн хачин царайлан зогслоо.
"Жонгүка. Аав ээж хоёр чинь ирсэн."
Аав ээж гэх нэрийг сонсох төдийд баяр баясал минь алга болчихов. Тэд намайг 14 тэй байхад өргөж авсан. Хэтэрхий баян болохоор нь би эхэндээ үнэхээр гачигдах зүйлгүй сайхан байсан ч том болох тусам юмыг ойлгоод ирэх тусам бүх зүйл л жинхэнэ хөгийн болж хувирсан юм.
Би зүгээр л тэдний хувьд орлон тоглогч гэдгээ ойлгосон.
Нас барсан хүүг нь орлож дуулгавартай сайн хүү байж бусдын өмнө сайхан гэр бүл шиг жүжиглэхэд нь туслах ердөө нэг муу туслах дүр. Уулзалт хүлээн авалт үдэшлэг дээр тэд надад тавьж байгаагүйгээрээ их анхаарал тавин жүжигээ тоглох бол бусад хүмүүс бидний эв найртай сайхан байдлыг харж атаархана. Эхэндээ би хүлээн авалт уулзалт үдэшлэгт очих үнэхээр дуртай байсан. Учир нь эдгээр зүйлсэд л очиж байж тэд намайг халамжилж надад анхаарал тавьна шүү дээ. Заримдаа бүр хэзээ үдэшлэг уулзалт болох бол гэж горьдож ч суудаг байлаа.
Үдэшлэг уулзалт дээр баян айлын ганц эрх танхил хайранд умбасан хүү. Харин гэртээ зүгээр л нэг өрөөндөө шигдсэн харь элгийн хүн. Тэдний хувьд үнэн хэрэгтээ би тэжээвэр нохойноос нь дор нэгэн. Зүгээр л намайг хувцаслаж хооллож жүжигтээ дагуулж явахаас өөр юу ч хийхгүй. Асрамжын газарт байснаас тэдэнтэй хамт байсан минь хамаагүй дээр гэж боддог байсан болохоор би бүх л чадлаараа хичээдэг байсан. Онц дүн авах бүртээ гэртээ яаран ирж тэдэнд харуулан магтаал сонсож толгойгоо илүүлхийг хүснэ. Гэвч оронд нь зүгээр л дүнгийн хуудасруу минь хялайж ч хараагүй байж үнэтэй бэлэг өгөх тэдний мөснөөс хүйтэн сэтгэлийг л мэдрэнэ. 16 хүртлээ би дэлхий дээрх хамгийн сайн бас дуулгавартай нэгэн байсан. Хичээл бие галбир бүх зүйлээ төгс байлгахын тулд хичээснээсээ болж би найз нөхөд ч байхгүй ганцаардмал нэгэн байсан. Үүнээсээ болж хүнтэй харьцахад ч бэрх болчихсон байсан.
![](https://img.wattpad.com/cover/217632375-288-k988397.jpg)