Би холын хол гүймээр байна. Бидний хязгаар иртэл би ямар ч бартаа гарсан зогсхыг үл хүснэ. Эцэж цуцаж амьсгалж чадхаа больсон ч би гүйхийг хүсч байна. Гэхдээ ганцаараа биш. Түүний гараас хөтлөөд гүйхийг хүсч байна. Үнэн гэдэг түүнгүй би хэн ч биш. Байдаг л нэг муу хүн. Зорилго хүсэл эрмэлзэл хайр сэтгэл тэр миний бүх зүйл. Хэрвээ миний амьдралд тэр байхгүй ганц л хонох юм бол би өөрийгөө хэн ч биш ердөө нэг муу тоос шиг мэдрэх хэтэрхий гэмээр амархан. Тэр миний хувьд тоос байсан... Харин одоо бүхэл ертөнц минь.
Харин би... Тэрний хувьд там байсан ч одоо диваажин нь болж чадсан болвуу? Тэрний харц түүний үйлдэл худал биш гээд хэн нэгэн хэлээд өгөөч. Үнэн хэрэгтээ эд эс бүхнээрээ би түүний сэтгэлийг мэдэрсэн ч... Яагаад тархи минь тэр надад хайртай гэж итгэж чадахгүй байна.
" Надад түр хугацаа өгчих. Би өөрөө танайд яваад очно. Тэр хүртэл хүлээж өгөөч. Үгүй бол бүх зүйл дордож ч мэднэ. Амлаж байна. Би чамд бүхнийг тайлбарлаж чадна"
Тэнэг хүн шиг эргэн тойрноо хараад байж байтал Тэхёнаас зурвас ирэн би ахиад л хөмсгөө зангидаад унах нь тэр. Уурлахаасаа өмнө учир шалтгааныг нь хай...
Тиймээ би хүлээцтэй байж тэрнийг өөрөө иртэл хүлээх хэрэгтэй байх.
" Хөөе уйланхай! "
Мөрөн дээр минь нэг гар буун танил хоолой гарах үед би эргэж харан инээмсэглэх аядав.
"Юу хийж яваа юм? Бора?"
"Хамгийн сүүлд уулзахдаа уйлж унжиж хүний сэтгэл санаа зовоочихоод юу хийж яваа юм гэнэ үү? Овоо дээр харагдаж байх чинь юу болсон юм? "
" Тэгхээр... Хоёулаа өөр газар очиж байгаад ярих уу? Чамд ярих юм зөндөө байна"
Энэ удаад би тэрний цүнхнээс нь чирсээр машинруугаа явлаа. Эхэндээ Бора гэх энэ жижигхэн ядаргаатай охин эрхийн балай нойтон хамуу байсан. Гэвч сүүлд уулзсан уулзалтаас болж бид зүгээр нэг сайн найзууд шиг л болчихсон гэхэд буруудахгүй. Тэр яагаад ч юм дан хэрэгтэй үедээ гарч ирдэг юм сайн юм. Надад яг одоо цаг нөхцөөж өөрийгөө сатааруулах шаардлага гарчихаад байна. Хэдий Ким Тэхён... Тэр минийх болсон ч... Тайлагдашгүй том оньсого хэвээрээ байгаа нь хачин. Тэр надад хайртай юм шиг атлаа хайргүй юм шиг болж хувирч... Жаргалтай байснаа огцом гутарч... Тэрний сэтгэлд яг юу болж өнгөрдгийг би мэдэхгүй юм. Хэзээ нэг өдөр би бүх нууцыг нь олж мэдээд санаа амар явж чадах байх тийм үү?
![](https://img.wattpad.com/cover/217632375-288-k988397.jpg)