Чи намайг хүлээж авах уу Ким Тэхён? Шаналан байж давж өнгөрөөсөн хуримын өдрийг минь мартаад ахин миний тэвэрт ирэх үү? Надад уурлаж намайг цохиж зодсон ч болно. Хэрвээ чи хүлээж авна л гэх юм бол би үхтлээ чамд зодуулсан ч чадна. Чи миний утга учир... Сайхан бас муухай бүхний минь эхлэл...чамд ямар их хайртайг минь чи мэддэг болохоор одоо намайг хүлээгээд сууж байгаа байх гэж би найдаж байна. Чиний төлөө бас өөрийнхөө төлөө... 'Бидний' төлөө би бүх зүйлээ хаяаад ирлээ. Чи намайг хүлээж авах уу?
Түүний гэрийг гадаа ирэн нэг сайн амьсгаагаа авчихаад хонхыг нь дарлаа. Хэн нэгний хөлийн алхаа ойртон удалгүй хаалга нээгдэн уруул нь сэтэрч үс нь үл мэдэг арзайн хүзүү гарын шуугаараа нэг хөхөрсөн Жимин миний зүг ширтэх нь тэр. Түүний нүд халтирам хачин төрхийг харан би хий л ангайн юм ч хэлэхгүй зогсож байлаа.
"Яах гэж ирсэн юм?"
Тэрний хүйтэн харц намайг хутгаар сийчих шиг л болж ар нуруугаар минь дааруулна.
"Жонгүка... Чи хуримаа хийж эхнэртэй болсон хүн... Гэр бүлээс гадуурх харилцаанд ормоор байвал Тэхёнаас өөр хүнийг сонгосон чинь дээр гэж би бодож байна. Тэхён чамаас болж өөрийгөө хангалттай өвтгөж хангалттай зовсон"
Тэр хаалгаа хаахаар зэхэх үед би сая л нэг сэхээ орон хаалганы бариулаас барьж авлаа.
" Жиминаа... Би новшийн юм хийсэн гэдгээ сайн мэднэ. Гэхдээ би бүхнээ хаяад ирлээ. Тэхёнтай хамт байхын тулд би хүрээд ирлээ. Ахиж тэрнээс хол байхыг би үнэхээр тэвчиж чадахгүйнэ"
"Юу яриад байгаа юм? Чи анхны хайртайгаа сүр дуулиан болж гэрлэчихээд одоо юу яриад байгаа юм? Өөрийгөө хэтэрхий шуналтай байна гэж бодохгүй байна уу? "
Жимин гараа атгаснаас болон гарын судас нь тодорч харагдан тэр уураа барьж ядаж байгаа харагдана.
" Бора... Тэр миний хайрлаж байсан Бора биш... Зүгээр л адилхан нэртэй нэгэн. Миний хайртай байсан Бора... Тэр 4 жилийн өмнө амиа хорлочихсон. Одоо тэр байхгүй... Харин Одоогын Бора тэр... Бид хүчээр гэрлэсэн. Жимина надад уур чинь хүрээд үхэх гэж байгааг би мэдэх ч... Үнэндээ би ахиж хайртай нэгнээ алдмааргүй байна. Би өмнө нь Бораг зүгээр л тавьж явуулаад үхсэн хойно нь харамсхаас өөр юу ч хийж чадаагүй. Энэ удаад... Энэ л удаа... Би Тэхёныг алдаж харамсмааргүй байна. Тэр миний бүхэл бүтэн утга учир минь... Бас ингэтлээ хайрлаж байгаа цор ганц хүн минь.. Үнэхээр... Энэ удаад л би хулчийгаад түүнийг алдчих юм бол үнэхээр тэвчихгүй... Гуйя... Түүнтэй уулзахыг минь зөвшөөрөөч... "
