18

1.9K 261 16
                                    

Дээврийн жижигхэн өрөөгөөр төгөлдөр хуурын эгшиг хадна. Энгийн л нэг хуримын ая боловч тоглож буй бяцхан хүү энэ аяасаа асар их аз жаргалыг авч байлаа. Жижигхэн хуруунууд нь хар цагаан даралтан дээгүүр сурамгай гэх чинь хөдлөх бүрт бяцхан хүү инээмсэглэн бондгор хацар нь улам л тодроно. Энэ бяцхан хүүг харсан хэн ч бай сахиусан тэнгэр байдаг гэдэг үнэнээс зөрж үл чадна.

Удалгүй дээврийн хаалга онгойн бас нэг бяцхан хүү орж ирлээ. Төгөлдөр хуурын ард суусан өхөөрдөм жаал хаалгаар орж ирэх жаалыг харан улам л жаргалтай инээмсэглэл тодрууллаа.

"Тэхёна!"

"Ахиад л төгөлдөр хуур чарлуулаад суучихсан уу? Гараад ир л дээ хамт тоглоё. Би өдөр жингээ чамайг гадаа хүлээж суулаа. Гэтэл чи энд ингээд сууж байх гэж дээ"

Хаалгаар орж ирсэн жаал эгдүүтэй гэх чинь бувтнасаар төгөлдөр хуурын ард суух хүүгийн хажууд очиж суун хар цагаан даралтын нэг дээр нь дарлаа. Гэнэт гарсан дон гэх чимээнээс цочсон жаал цочсоноо нуух гэж оролдох нь ягаан үстийн инээдийг хүргэнэ.

" Яа Мангар минь дархаар чинь дуугарч ч таараа шдэ"

"Жиминаа гадаа гарч тоглоё л доо"

Хар үст хүү босон дээврийн өрөөг сонирхон алхангаа гомдоллоно. Тэр үнэхээр гадаа гармаар байгаа юму эсвэл энд дээврийн өрөөг сонирхоод алхмаар байгаа юму гэдэг нь үл мэдэгдэнэ. Хүү сонирхон явсаар үл мэдэг тоосонд дарагдсан хийлийг олж харав. Тэрхэн мөчид энгийн л нэг хөгжмийн зэмсэг бяцхан хүүд яг л Харри Потерийн шидэт саваа аль эсвэл шуламнуудын унадаг шүүр ямар нэг онцгой шидтэй зүйл юм шиг л мэдрэмжийг өгсөн байлаа. Хөгжмийн зэмсэг битгий хэл дуулж бүжиглэхээс ч зугтдаг хүүд тэр л нэг хачин чавхдаст хөгжим онцгой санагдсан нь хачин.

"Хийл гэдэг юм. Би тоглож чадна хүсвэл чамд заагаад өгч болно шүү"

Саяхан л төгөлдөр хуурын ард сууж байсан ягаан үст хүү босоод ирчихсэн тоосонд дарагдсан хөгжмийн сонирхон харах хүүгийн хажууд ирчихсэн инээмсэглэн зогсож байлаа.

Хар үст хүү энэ удаад үгүй гэж зөрөлгүй тоосонд дарагдсан хөгжмийг аван бяцхан гараараа тоосыг нь арчлаа. Хүүгийн гар бүхэлдээ заваарсан ч бор өнгөтэй хийл гялалзаж байсанд тэрээр хөөрхөн гэх чинь инээмсэглэл тодруулан найзруугаа харна.

"Ааягүү заваан Тэхён дандаа ингэж байх юм. Алив нааш ир хоёулаа гараа угааж ирээд тоглоё"

Be My Boy [completed] Where stories live. Discover now