"Жонгүка би буруу сонсоогүй гэж найдаж байна шүү. Чи одоо бүр чи сайн дурын аяны клүбт элссэн гэв үү дээ?"
Жин хён, Юнги хён, Намжүүн хён гурав намайг буланд шахчихаад гайхаж ядан асууна. Бүгдэнгийх нь нүдэнд үл итгэсэн төрх тодорсон байлаа.
"Тиймээ. Би сайн хүн болж байна. Яасан болохгүй юу? "
Мөрөө хээв нэг хавчин тэдний шахсан булангаас холдон дараагийн хичээл орох ангируугаа алхлаа. Тэд ардаас минь гүйцэж ирэн шоолцгооно. Аргагүй л дээ. Миний баримталдаг байсан бараг дүрэм шахуу нэг зүйл байсан юм.
Хэзээ ч битгий хандив өг.
Ингэж боддог минь учиртай. Сул дорой ядуу өрөвдөлтэй хүмүүс өөрсдөө хичээж амжилтад хүрэхийн оронд зүгээр л юу ч хийхгүй бусдын гарыг харж суудагт нь би үнэхээр дургүй. Тиймээс л өдий 20 наслахдаа ганц л воны хандив өгч байгаагүй.
"Заазаа. Хачин л юм. Өө гайхаад байх юу байхав. Нээрэн чиний бай чинь тэр клүбт байдаг биз дээ?"
Намжүүн хён намайг шоолох өхөөрдөх хоёрын дундуур ийн хэлэх үед би хариу болгож нүдээ эргэлдүүллээ.
"Жонгүка. Би чамайг тэр хүнээ өөртөө дурлуул гэсэн болохоос биш өөрөө дагаад дурлачих гэж хэлээгүй шдэ "
Юнги ахыг ийн хэлэх үед Жин хён дагаж инээн коридороор нэг чимээ тарьлаа.
"Ах нараа! Би дурлаагүй. Дурлахчгүй. Би зүгээр тэрний биеийг л хүсч байна ойлгов уу? Битгий шоолоод бай. Би тэрнийг өөрийн болгож байж л санаа амрана."
Аль болох ууртайгаар ийн хэлэн явах үед тэд инээдээ тэвчиж ядаж байгаа мэт царай гаргана.
"Нээрэн би өнөө орой та нартай хамт гарч чадахгүй шүү"
Явахаасаа өмнө тэдэнрүү харан хэлтэл тэд инээхээ болин миний зүг эвэртэй туулай харсан мэт гайхан харна.
Жин
"Яагаад?""Угтах үдэшлэгтэй"
Тэд хэлхийг минь сонсон бараг л эрүүгээрээ шал арчиж байлаа. Тэдний ийм төрхийг харан инээд минь хүрэн нүдээ ирмэн гараа даллачихаад ангируугаа явлаа. Дурлал...
Энэ сэдэв надаас хэтэрхий хол юм шиг санагддаг. Хайрлавал шархлана эсвэл шархлуулна шүү дээ. Тиймээс аль алиныг нь өөр дээрээ ч бусдад ч мэдрүүлэхгүйн тулд хайрлахгүй байхад л болно. Энэ тийм ч хэцүү биш шүү дээ. Нэгнээ хайрлалгүй зүгээр л нэгнийхээ хэрэгцээг хангаж нэгнээ ашиглаж явах нь илүү амар. Юу ч бодохгүй мэдрэхгүй зүгээр л ямар нэг эд зүйл шиг нэгнээ ашиглах юм бол бид огтоос зовохгүй.
