10

2.1K 286 26
                                    

  "Хөөх та нар ч улам л мундаг дуулдаг болоод байх юма!"

Нэг их удалгүй дуу дуусан тэр доош явган суугаад юу ч болоогүй мэт хүүхдүүдтэй ярьж эхэллээ. Харин миний хувьд... Одоо ч саяхан мэдрэгдсэн өнөөх хачин мэдрэмж биеэр минь гүйсээр л. Тэрний гүн атлаа хэтэрхий гэмээр дулаахан харц саяны үзэсгэлэнтэй төрх... Яагаад ч юм надад урьд өмнөхөөс өөр мэдрэмж төрүүлсэн юм.

Зүгээр л ямар ч шалтгаангүй тэрнийг хамгаалж... Эсвэл хажууд нь ойр баймаар. Өмнөө сөгдүүлж хүссэнээ хийлгэх биш зүгээр л хамт баймаар хачин мэдрэмж.

"Хён... Та яагаад наанаа зогсоод байгаа юм?"

Гэнэт өмднөөс минь нэг жижигхэн жаал чангаах үед би доош харлаа. Тэр жаалын бүлтгэр том нүд нь гэрэлтэн миний зүг гайхсан харц шидэн зогсоно.

"Хён та сахиусан тэнгэр ах эгч нарын нэг биз дээ?"

"Сахиусан тэнгэр? Тэд нарыг хэлж байна уу? "

Овоорон зогсох сайн дурын клүбийнхэнрүү заах үед өнөөх жаал толгой дохин инээмсэглэлээ. Тэнхээр эндхийн хүүхдүүд тэднийг тэгэж дууддаг байхнээ. Юу нь сахиусан тэнгэртэй төстэй байгаа юм бол... Яахав Тэхён... Тэр бол төстэй ч... Бусад нь мэдэхгүй юм. Ялангуяа Жимин. Тэр лав чөтгөр. Цаг үргэлж л миний babyboy д цавуу шиг наалдчихна.

"Хён. Хамт тоглох уу?"

"Ааш чи энд байсаар л байгаа юму? Яв л даа. Би хүүхдүүдэд дургүй"

"Яагаад?"

Өнөөх хүү бөмбөгөө тэвэрсээр надруу ширтнэ.

"юуны чинь яагаад. Хүүхдүүд хэтэрхий ядаргаатай. Тийшээ явж тогло."

Цаахан тоглож байх хүүдүүдрүү заангаа залхсан байртай ийн хэлэх үед тэр миний зүг хачин харсаар л байлаа. Үнэн хэрэгтээ энэ газар надад таалагдахгүй байна. Яагаад гэж үү?

Би ийм газар өссөн болохоор.

Миний үед асрамжын газар гэх газар яг л там шиг байсан. Намайг ганцаардаж дээрлүүлж өдөр бүр уйлж байх үед... Одооных шиг ингэж сайн дурын ажилтнууд ч ирдэггүй байсан. Ийм газар ирж сайн дурын ажил хийнэ гэдгийг сонссон мөчөөс л эхэлж миний бие тавгүйрхэж эхэлсэн. Дотор муухайрах шиг болж бага насны минь хар бараан дурсамж намайг ороогоод л. Яг л би аварга могойнд ороогдчихсон юм шиг. Амьсгалж нүдээ ч бүрэн нээж чадахгүй.

Би багаасаа л хойш хүүхдэд дургүй байсан. Дан ганц хүүхэд биш хүмүүст бүгдэнд нь дургүй байсан. Хүүхдүүд үргэлж ч намайг зодож тоглоомыг минь булаачихаад асрагч эгчийн өмнө гэмгүй цагаан тагтаа шиг царайлдаг байсан нь үзэн ядах хангалттай том шалтгаан мөн биз дээ? Хүүхэд гэлтгүй томчууд ч бас... Худал хуурмаг бохир.

Be My Boy [completed] Where stories live. Discover now