30

1.9K 232 44
                                    

Бүхий л амьдарлынхаа турш би аз жаргах гэхчийг мөрөөдөж ирсэн. Нүдээ нээсэн цагаасаа хойш асрамжын газар гэх газарт сэрж тэндэх хүүхдүүд дундаа хамгийн сул дорой нь байж дээрлхүүлэх үедээ би өөрийгөө үзэн ядаж байсан. Хэдий би балчир юмыг ойлгох болоогүй байсан ч хамгийн ихээр мэдэрсэн мэдрэмж минь үзэн ядалт бас уур хилэн л байсан юм. Би хоёр нүүртнүүдээр хүрээлэгддэг байлаа. Томчууд хүүхэд бүгд л хоёр нүүртэй мэт санагдаж энэ хорвоо дээр үнэн зүйл гэж үгүй юм байна гэж би итгэчихсэн байсан. Би хайрлах бас хайрлуулахын сайхан гэж юу болхыг ч мэдэрч байгаагүй. Гэвч... 17 нас хүртэл минь учирсан хамгийн үнэн бас цэвэр зүйл Кан Бора байсан юм. Гэхдээ тэр үнэн бас цэвэр хэдий ч тэнэг нэгэн байсан. Миний өмнө тэр үргэлж инээдэг байлаа. Тиймдээ ч би түүнийг өвдөж шаналдаггүй жаргалтай охин гэж итгэдэг байсан. Гэвч... Цаг хугацаа өнгөрөх тусам би жинхэнэ түүнийг олж мэдсэн юм. Тэр яг л над шиг нэгэн байлаа. Амьдрах хүсэлгүй хүмүүст итгэдэггүй. Үнэнч хэдий ч яг над шиг хоёр нүүрт тайзны жүжигчин. Сургууль дээрээ тэр хөгжилтэй сэргэлэн охин бол гэртээ өрөөндөө бүгэж гэр бүлийн хэрүүлээсээ зугтдаг нэгэн байлаа. Харин би... Үхсэн хүүг нь орлох баян айлын орлон тоглогч байсан. Бид хэтэрхий адилхан.

Гэвч бидэнд ялгаатай байсан ганц л зүйл бий. Тэр нь бидний бодол бас сэтгэхүй. Би түүний ачаар аз жаргалтай болж амьдрах урам зоригоо олж авч өөрийгөө нээсэн ч тэр тийм биш байсан юм. Тэр яг л төлөвлөчихсөн мэт... Нисээд явчихсан. Анх өөр залууг дагаад явчихлаа гэж бодож би галзууртлаа үзэн ядаж байсан. Цор ганц итгэдэг нэгэн минь намайг өөр хүнээр сольчихлоо гэж бодох төдийд би галзуурсандаа үхэх шахдаг байсан. Гэвч тэр бүхэлдээ нууц байсан юм.

Өөр залуугаар намайг сольчихсон гэж бодсон ч үгүй байсан. Тэр ердөө л жүжигчний үүргээ гүйцэтгэн намайг хуурамч аргаар орхичихоод амиа хорлочихсон юм. Ингэн байж надаас холдсонг нь би маш сайн ойлгож байна. Хэрвээ тэр зүгээр л надад салцгаая гэж хэлсэн бол би яаж ийж байгаад эсэргүүцэж чадах л хүн байсан.

Тэр цаг ямагт өөр ертөнцөд очхыг хүсдэг нэгэн байсан. Тэр хэрээрээ ч тэр хэтэрхий этгээд бас хачин нэгэн байсан. Тэр надад хайртай. Тэр надтай үүрд хамт байхыг хүссэн. Гэвч тэр өөр ертөнцөд л надтай хамт байхыг хүссэн юм.

"Жонгүка чи надтай хамт нисмээр байна уу?"

"Өөр ертөнцрүү хамт явцгаая гэвэл чи яах вэ?"

"Энэ дэлхий хэтэрхий хөгийн тиймээс өөр ертөнцөд очицгооё тэнд бид хүссэнээ хийж болно"

Be My Boy [completed] Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang