"Одоо үүнээс хойш хоёулаа хол байцгаая. Чи клүб дээр битгий ир... Намайг танихгүй юм шиг царайл. Би ч бас яг өмнөх шигээ чамайг танихгүй юм шиг царайлж өгье. Энэ үнсэлт миний сүүлчийн өчил юм шүү."
Утасны гэрэл ахин асаж тэр харцаа огтхон ч буруулалгүй нүдрүү минь ширтсээр ийн хэллээ. Тэр тэврэлтээ салган надаас холдох гэж аажмаар түлхэх бол би яг л хайртай тоглоомоо алдахгүй гэж хичээх жаахан хүүхэд шиг тэрнийг улам л чанга тэврэн толгой сэгсрэнэ.
"Тэхёнаа би ойлгохгүй байна. Я.. Яагаад чи надтай хамт байхаас ингэж их зугтаад байгаа юм бэ? Б.. Би чамайг миний babyboy бол гэж хэлэхгүй. Одоо бол чамайг тэгэж ашиглах хүсэл өчүүхэн ч алга. Зүгээр л хамт миний хажууд байж болохгүй юму?"
Түүнд үнсүүлээд үргэчихсэн байсан айдас минь тэрний хэлсэн үгийг сонсоод л буцаад ирэх нь тэр.
" Жонгүка... Хүн хайртай хүнтэйгээ хамт байх ёстой биз дээ? Чи мэднэ. Хамгийн сайн мэдэх хүн нь чи. Намайг Жиминд ямар их хайртайг чи мэддэг байж өөрийнхөө хажууд уяхыг хүсч байна гэж үү?"
"Т.. Тийм гэвэл чи намайг үзэн ядах уу?"
"Чамтай хамт байх нь намайг тамд хорьж байгаагаас ялгаагүй "
Тэрний харц аргадангуй бас зөөлөн байлаа. Өчүүхэн ч уур хилэн үзэн ядалт үгүй байсан нь баярлмаар хэдий ч энэ харцанд өрөвдсөн төрх байсан нь хангалттай урмыг минь хугалсан юм. Анхнаасаа ийм байсан. Надтай хамт байх нь түүний хувьд там байсан.
Би түүнрүү нэг алхах үед тэр арван алхам хол зугтана. Араас нь гүйсээр барьж авах үед тэр хэсэгтээ л намайг нисгэж тэнгэрээр хөөргөх далавч минь болно... Тэгснээ юу ч болоогүй мэт намайг орхиод ямар ч өршөөлгүй өндрөөс шидэж орхино.
Тэр миний төлөө инээдэг... Ямар тэнэг гэдгийг минь шоолж... Тэр миний төлөө уйлдаг... Өөрийг нь ямар их зовоож байгааг харуулах гэж... Тэр миний төлөө гунигладаг.... Хэтэрхий ядаргаатай болохоор салхыг хүссэндээ... Тэр миний төлөө уурладаг... Амьдралаас нь алга болоод өгөөсэй гэсэндээ...
Миний гуйгаад гуйгаад авч чаддаггүй тэр их хайр халамжыг тэрний хайрт Жимин зүгээр хуруугаа хөдөлгөөд л авчихдаг. Хуруугаа хөдөлгөөгүй байсан ч тэр авч чадна. Амьсгалах нь хүртэл Тэхёнд хайр татам харагддагаас хойш.
Тэр намайг үнсдэг шигээ Жиминийг үнсэж чадахгүй. Учир нь тэр түүнийг алдахвий гэхээс айж хэтэрхий их нандигнадаг.