Хавар болж байгаа болохоор гадаа хурц нар шаран хаа сайгүй халууцсан хүмүүс алхана.
"Ахх ямар халуун юм бэ~~"
Модны сүүдэрт Жин хён миний хажууд суун зогсоо зайгүй үглэх үед би сонсоогүй юм шиг царайлан өөрийгөө сэвэн сууна.
"Хён халууцаж ядаж байхад наалдаад байх юм боль л доо!"
Тэр намайг налах үед би түүнийг түлхэн хэрүүл хийн сууж байх үед эргэн тойрноор явах хүүхдүүд үзвэр үзэж байгаа юм шиг гөлөрцгөөнө. Юугаа ингэж хардаг байнаа. Ядаргаатай юм.
"Тэр чиний нөгөө үхэж хатаад байдаг залуу мөн үү? "
Жин хён хаа нэг тийшээ заангаа ийн хэлэх үед би заасан хэсэгрүү нь хартал Тэхён халууныг ч үл тоон ямар нэг зүйл хүмүүст тарааж өгөн бөхийн зогсоно.
"Тэр ч сайн залуу бололтой шүү. Ийм халуунд сайн дурын клүбийнхнаас өөр хэн л ингээд зогсож байхав дээ"
"Тэр сайн дурын клүбийнх Юму?"
Намайг гайхсан байртай ийн асуутал Жин хён нүүрээ үрчийлгэн надруу хачин харлаа.
"Чи одоо мэддэггүй юму? Ийм байж бас өөрийн болгоно гэж яриад байдаг бүтэхгүй гар шүү"
" Залуусаа би мөстэй кола авчирсан шүү"
Юнги хён нэг тортой зүйл барин аахилсаар ирэх үед би тортой ундааг нь шүүрч аван Тэхёны зүг гүйлээ.
"Яа! Золиг минь ундаа аваад ир!! "
" Баярлалаа ах нараа! "
Уутнаасаа нэг ундаа аван уучхаад хичээнгүй нь аргагүй ямар нэг зүйл тараан зогсох түүн дээр очлоо.
"Сайн байна уу? Та манай сайн дурын ажилд..."
Тэр намайг хармагцаа л ааш нь хувираа юу гэлтэй чимээгүй болон үл тоож эхлэв. Одоо ч энэ үйлдэлд нь эмзэглэхээ больж дээ.
"Надад наад цааснаасаа өгөхгүй юму?"
Би түүний барьсан цааснуудруу дохингоо ийн асуутал тэр нүдээ эргэлдүүлсээр нэгийг дуртай дургүй миний зүг сарвайлаа.
"Асрамжын газрын хүүхдүүдэд туслах аян гэнэ үү? Хэн ийм юманд нэгддэг байнаа?"
Тэр надад өгсөн цаасаа булааж аван муухай харлаа.
" Чам шиг гаж донтой новшнууд угаасаа сайн дурын ажилд хамрагдахгүй л дээ."
Тэр хэдий хэтэрхий зөрүүд илжиг шиг аашилж байгаа ч гэлээ одоо ч сонирхлыг минь татсаар л байна. Үгүй гэж хэлж надаас дөлж зугтах тусам улам л ойртмоор санагдаад байх юм. Мэдээж л дээ. Түүнийг babyboy болгоно гэж онилсон л бол би байгаа онож зорьсондоо хүрж л байж санаа минь амрах биз.