"Жонгүка чи хийсэн зүйлдээ үнэхээр итгэлтэй байна уу?"
Яг л өмнөх өдрүүдийн адил хамгийн түрүүнд Жин хён өрөөнд минь орж ирэн тольны урд зогсох надруу санаа зовьнонгуй харц шиднэ.
"Амьдралдаа хийсэн хамгийн зөв зүйл минь энэ гэдэгт би итгэлтэй байгаа хён"
Өчигдөр Тэхён бид хоёрын тэврэлдсэн гэдэг тэр дорхноо тарчихсан байсан. Жин хён гэлтгүй Юнги хён Намжүүн хён Ханна эгч хүртэл мэдчихсэн. Ханна эгч надаас уучлал гуйсан. Би тэрнийг буруутгаж чадахгүй. Хэн ч байсан гэсэн сайн найзыг нь гаж донтон хүчээр үнссэн гэж ойлгосон бол уурлах нь тодорхой байсан гэдэгт би итгэлтэй байна.
"Жонгүка... Чи яг одоо жаргалтай байна уу?"
Жин хён өнөөх л нэг санаа зовьносон төрхөө гарган надруу ширтэнэ. Би сүүлийн удаа үсээ янзалчихаад түүнрүү харан инээмсэглэлээ.
"Хён би Борагаас хойш ингэтлээ жаргалтай байж үзсэнгүй. Тэхён намайг хэтэрхий жаргалтай болгож байна. Битгий санаа зов. Харин нэг танхимд суудаг үедээ Тэхёнд санаа тавиарай ойлгосон уу?"
"Золиг чинь нээрэн л их жаргалтай байх шив. Ойлголоо би харж хандаад өгье "
Тэр сая л санаа нь амраа юу гэлтэй байдгаараа инээсээр янзалсан үсийг минь арзайлгаад хаячих нь тэр.
" Яа! Хён яаж байгаа юм бэ?! Үс муухай болгочихлоо шдэ ахиад л янзлахаас"
"Явцгааяаа! 3 цаг зогсчихоод чи гоё харагдаж байнаа "
Тэр үнэхээр чин сэтгэлээсээ залхсан бололтой цүнхийг минь аван шууд л намайг чирээд гарах нь тэр. Яг энэ мөчид... Үгүй юм байна. Өчигдрөөс хойш би энэ дэлхий дээрх хамгийн жаргалтай залуу болсон. Тэр одоо минийх би ч бас түүнийх.
...
Сургуулийн гадна Тэхёнтай тааран би шууд л гүйж очин тэвэрлээ. Тэр ч өмнөх шигээ санаа зовж ичилгүй намайг зөрүүлж тэврэн байдгаараа инээмсэглэнэ.
"Ганц шөнө салсан биш би санаж үхэх шахлаа"
Яагаад ч юм цаанаасаа л түүнд эрхэлмээр санагдан байдгаараа хошуугаа унжуулах үед тэр хамрыг минь чимхэн өхөөрдөх шиг инээмсэглэнэ. Бидэнд бусдын яаж харах юу гэж хэлэх огтхон ч хамаагүй байлаа. Бид яг л өөрсдийн гэсэн гариг дээрээ дураараа авирлаж байгаа хүмүүс шиг л хүссэн бүхнээ хийнэ.
" Ийм нялуун байдаг байх нь за ойлголоо. Одоо танилцах үедээ орцгооё"
Жин хён бид хоёрын дунд орж зогсон үгэлсээр Тэхёнруу гараа сунгалаа.
