"Дагаад яв"
Ирэх газраа ирмэгцээ олон байшин дундуур сүлжин алхлаа. Тэхён яг хаашаа явж байгаагаа ч үл ойлгож байгаа бололтой эргэн тойрноо сониучирхан харна. Бид хотын бараг захын хороололд ирээд зогсохгүй нурах шахсан байшин дундуур явж байгаа минь энэ. Хэн ч харсан ийшээ зүглэж ирэхийг хүсэхгүй. Учир нь тэд бодохдоо энд дээрэмчин эсвэл гуйлгачид л амьдардаг гэж боддог.
Гэвч үнэн хэрэгтээ энд жинхэнэ лидерүүд л ирдэг. Энд юу ч болсон хэн ч тоодоггүйн дээр хүссэнээ хийж болно. Согтууруулах ундаа зугаа цэнгэл гэвч энд цор ганц тамхи л хэрэглэж болохгүй. Энэ бол миний гаргасан дүрэм.
Тэд миний дүрмийг мөрддөг. Учир нь эндхийг би анх үүсгэн байгуулсан болохоор.
"Бэлэн үү?"
Гаднаасаа хөгийн муухай харагдах нам гүмхэн байшингийн гадна ирэн түүнрүү харан хаалганы бариулаас барих үед тэр итгэлгүйхэн толгой дохилоо.
Хаалгаа нээн тэрнийг хөтөлсөөр хэсэг харанхуй хонгил дундуур зүг чигээ сурамгай гэх чинь олон алхлаа.
" Жонгүка чи намайг энэ хачин газар авчраад яах гэж байгааг чинь мэдэхгүй ч санасны ч хэрэггүй шүү!"
Тэр гэнэт байрандаа зогсон гараа татаж авах үед би тэсэлгүй инээчихэв. Тэр хэлээгүй ч би юу гэх гээд байгааг нь ойлгож байна. Гэвч... Энд тийм зүйл хийж болох ч түүнийг энд авчирсан зорилго минь тэр бишээс хойш хүсэл ч алга.
" Надад итгэ. Зугаацмаар байгаа биз дээ?"
Тэрэнлүү ахин гараа сунгах өөдөөс нь ширтэх үед тэр хэсэг юм бодох шиг зогссоноо гараа өгөн алхлаа. Орж ирсэн хаалганы бараа тасран бид нэг зойрны хаалга шиг зүйлийн урд ирэв. Нам гүм бас хэтэрхий харанхуй байснаас болон тэр надад бага зэрэг наалдсан нь таалагдана.
" Таны дараа"
Зойрны хаалгыг онгойлгоогүй чигээр Тэхёнд ийн хэлээд бөхийх үед тэр бас л тээнэгэлзэн зогсоно. Ингэж байгаад нь би түүнийг буруутгахгүй. Учир нь бүгд л анх ирээд ийшээ орохыг хүсдэггүй.
Харин орсныхоо дараа гархыг хүсдэггүй.
Тэр итгэлгүйхэн зойрны тагыг нээн шатаар нь аажмаар доошлох үед би араас нь буулаа. Шатаар доошлох тусам ямар нэг дууны ая аажим аажмаар тодроно. Завсраас нь өнгө өнгийн гэрэл цацрах хаалганы өмнө ирэх үед өнөөх аятай нийлэн хүмүүсийн шуугиан бас үл мэдэг чичиргээ мэдрэгдэнэ.
