Муу залуус ичдэггүй. Тэд гэмшдэг ч үгүй. Тэд зүгээр л хийсэн бүхэндээ бардам явж хэний ч өмнө толгой гудайлгадаггүй. Муу залуус ийм л байх ёстой. Хэн нэгний нүүрлүү бөөлжиж алхаж ч чадахгүй болтол нь ямар нэг зүйл хийсэндээ гэмшин өөдөөс нь харж ч чадахгүй суух ёсгүй.
Асрамжын газрын хүүхдүүдэд хүвцас сонгох өдөр ирж явах цаг ойртсоор л байлаа. Эхэндээ очихоос ч санаа зовж байсан ч яваандаа айдас санаа зовьнол минь алга болсон юм. Яагаад гэж үү? Би зүгээр л нэг жижигхэн хэргээс болж өөрийнхөө муу залуу төрхөө алдхыг хүсээгүйдээ л байгаа юм.
Цаг ч болж орноосоо өндийн хувцасны шүүгээгээ нээлээ. Гэвч энэ удаад хамаг тайван байдал минь алдагдчих шиг болов. Хаячихсан гэж бодсон атал хувцасны шүүгээнд минь байх шар өнгийн зузаан ороолт нүдэнд тусан би гацах шиг л болчихов. Уг нь түүний гэсэн бүхнийг үгүй хийчих юм бол мэдрэмжээ үгүй хийж чадна гэж бодсон юмсан.
"ЖИН ХЁН!!!"
Уурандаа багтарч ядан ийн орьлох үед Жин хён нэг их удалгүй орж ирэн миний зүг гайхсан харц шидэн зогсов. Би шүүгээнд минь байх өнөөх ороолтыг аван газар шидэх үед тэр сая л ойлгов гэлтэй толгой гудайлган зогслоо.
"Та ингэсэн биз дээ? Хаяж байхад энд авчирч хийсэн хүн нь та биз дээ?!!!!"
"Жонгүка ингэлээ гээд чи бүхнийг мартахгүй шүү дээ. Одоо ч чи тэрэнд хайртай хэвээрээ л биз дээ?түүний гэсэн бүхнийг хаясандаа сүүлд нь харамсах байх гэж бодсондоо л би ядаж наадхыг чинь үлдээсэн юм. "
" Хён!! Тэр ямар хөгийн зан гаргасанг та мэдсээр байж!!! Яагаад ингээд байгаа юм?!!! Тэрний гэсэн бүхнийг харахаар л уур хүрээд би галзуурах шахаж байна. Тийм байдалтай байхад минь намайг орхиод явсан нь тэрний буруу атал!!! БИ ЯАГААД ИНГЭЖ ШАНАЛАХ ЁСТОЙ ЮМ!! "
" Жонгүка... "
Жин хён миний зүг цочирдсон байртай харан зогсох үед би илүү тэнэг зүйл хийхгүйн тулд шуудхан л гэрээсээ гаран явлаа. Ингэж их уурлалгүй хэдэн жил болсноо санахгүй байна. Ямартай ч ойрын 1 жил лав би огтоос ингэж уурлаагүй санагдаж байна. Гэхдээ саяны тохиолдолд би үнэхээр тэвчиж чадсангүй. Кан Бора... Хар бараан сайхан бүх л дурсамж минь.
Арайхиж нэг юм тэрнийг гэх дурсамжаасаа ангижрах гэж хичээх үед үргэлж л иймэрхүү зүйл болж байх юм. Дургүй хүрмээр.
Хүн бүрт л бодхыг хүсдэггүй эсвэл мартахыг хүсдэг тийм хүмүүс байдаг. Бодох төдийд л уур хүрч сэтгэл өвддөг тийм зовлонтой харьцаатай хүн үргэлж байдаг. Гэхдээ очиж очиж бид заавал тэр нэг дургүй хүргэм хүндээ л хамгийн их хайртай байдаг нь харамсалтай.