13

2K 277 11
                                    

"Энэ гэрт үйлчилдэг тогтсон хэдэн дүрэм байдгыг санаж яв."

Өөдөөс нь ширтэн зогсох янзага шиг хөөрхөн нүдтэй хүүгийн зүг мөсөн хатан шиг бүсгүй харангаа ийн хэллээ. Хадагтайн хүйтэн харц хүүгийн нурууг хүйт даагуулам хүйтэн байсан ч хүү асрамжын газар гэх нэртэй тамаасаа гарсан болохоор дуулгавартай нь аргагүй сонсон зогсоно.

"1.Чи үргэлж шилдэг нь байж манлайлах ёстой.
2. Гадаад бас дотроосоо ч төгс байх ёстой.
3. Хэрэг түвгээс хол байж гэр бүлийн нэрийг сэвтүүлэхгүй байх ёстой.
4. Янз бүрийн танихгүй золбин юмнуудтай нийлж явах ёсгүй. Зиндаа зиндаандаа л байх ёстой.
5. Дуулгавартай сайн жаал байх ёстой.
Эд нарыг биелүүлж байгаа цагт бид чамд уурлаж гар  хүрч гэрээ дуу чимээгээр дүүргэн хашгичих хэрэг гарахгүй гэдгийг амлаж байна "

" Ойлголоо... Э... Ээжээ... "

Хүүгийн бяцхан зүрх энэ үед туйлын жаргалтай байсан. Ээж гэх үгийг амнаасаа гаргасан мөчдөө тэр хөөрхөн гэх чинь инээмсэглэж байсан. Тэр" Би одоо ганцаараа биш" яг ингэж л бодсон. Гэвч... Сайн зүйлд муу тал муу зүйлд ч сайн тал байдаг шиг... Хэдий хүү баян чинээлэг сайхан гэрт ирсэн ч энэ гэрт хайр гэх зүйл өчүүхэн төдий ч байгаагүй юм.

"Намайг хүлээн авалт, уулзалт, үдэшлэг ер нь олон хүнтэй газар л "ээж" гэж дууд. Бусад үед ингэж дуудаасай гэж хүсэхгүй байна. Ойлгов уу?"

"О... Ойлголоо..."

Саяхан инээмсэглэж байсан хүү урваганан зогсох ч өөрийнхөө гэх тодотголтой өрөөндөө орсон хойноо энэ гунигаа мартсан юм. Хэтэрхий гэгээлэг бүхнийг болж бүтнэ гэж боддог байсан түүнд ингэхээс өөр яахав дээ...

...

" Залуу эзэнтээн явах цаг боллоо"

Туслах бүсгүй орж ирэн бөхийх үед би зангиагаа нэг янзлаад сүүлийн удаа толинд харчихаад толгой дохин өрөөнөөс гарлаа.

Гарах үед Юнги хён Намжүүн хён Жин хён бас Ханна эгч бүгд өрөөний минь гадна эгнээд зогсчихсон байв.

" Юу вэ? Яах гэж энд зогсож байгаа юм?"

"Мм Тэгхээр Жонгүка ах нь чамд захих юм байна."

Жин хён жагссан эгнээнээсээ нэг алхам урагшлан ээрч мууран ийн хэлэх үед би тэдний хачин байдлыг гайхаж ядан толгой дохилоо.

"Гуйя. Очоод хүмүүжилтэй байх ёстой шүү. Хэн нэгэнтэй муудалцаж эсвэл юм эвдэлж бүдүүлэг загнаж болохгүй. Зүгээр хөдлөхгүй зогсож байгаарай"

Be My Boy [completed] Where stories live. Discover now