"Чамд маш их хайртай болохоор л ингэсэн юм шүү...."
"Чамайг инээмсэглүүлж л байвал бусад нь надад хамаагүй байсан...."
".... Уйлхыг чинь хараад би яг л ангалруу нураад унаж байгаа юм шиг болсон..."
"Миний хайртай Жонгүк....."
Битгий намайг үзэн ядаарай.
" Бора...."
Нүдээ нээх үед цагаан тааз бүрэлзэн харагдаж цээж хөндүүрлэнэ. Шөнө дунд болж байгаа тул гэр минь хачин чимээгүй байхын дээрээс сарны гэрлээс өөр зүйл өрөөг минь үл гэрэлтүүлнэ.
" Бора... Хөгийн муухай охин...тэгэж хэлэхгүй явсан л бол би ингэж зовохгүй байсан"
Босож суусан ч нулимс минь зогсоо зайгүй урсаж байлаа. Яг ямар буруу зүйл хийсэн болохоор би ингэж зовох ёстойгоо ойлгохгүй байна. Магадгүй би анхнаасаа л төрөх ёсгүй байсан болохоор надад жаргах хугацаа өгөхийг хүсэхгүй байгаа байх.
Харанхуй байна. Өрөө минь... Гадаах орчин... Бас миний дотор сэтгэл... Тархи минь хүртэл.
Өчүүхэн ч гэрэлгүй харанхуй байна. Тэр харанхуй дундуур дурсамжууд минь гүйлдэж байна. Замаа олохгүй хоорондоо мөргөлдөж мөргөлдөх бүртээ сэтгэлийг минь өвтгөж байгаа бололтой. Магад сэтгэл минь хэтэрхий харанхуй байгаа болохоор тэр дурсамжууд гарах замаа олохгүй ингэж яваа байх.
Би ийм биш байсан шүү дээ. Клүбт элсэж тэр нэгэнтэй харьцахаас өмнө би ийм биш байсан. Би зүүдэлдэггүй уйлдаггүй.. Бас санаж үгүйлдэггүй байсан. Би үргэлж инээж тоглож наргиж цэнгэж хүссэнээ хийж явдаг байсан. Гэтэл би өөр болчихсон байна. Яг л өмнөх би шиг. Сул дорой дуулгавартай.
Хайрлахгүй гэж өчнөөн хэлсэн ч сэтгэл минь хоёр хуваагдчихаад байна. Нэгэнт үгүй болсон тэр нэг охинруу нэг тал нь тэмүүлж нөгөө тал нь одоо хамт байгаа ч хэзээ ч минийх болохгүй тэр нэгэнрүү аажмаар тэмүүлж байна.
Зовно шантрана шархлана гэж өөртөө улам л их сануулсан. Гэтэл яагаад сэтгэл минь ийм дуулгаваргүй аашилж байгаа юм бол?
Хэцүү үед нь жаргалтай үед нь ууртай нь үед нь бүхий л цаг мөчид нь хамт байсан нэгэндээ сэтгэл алдардаг юм шиг байна.
![](https://img.wattpad.com/cover/217632375-288-k988397.jpg)