7

2.1K 295 17
                                    

  Хэн нэгний инээмсэглэл төдийг хараад ингэтлээ баярлаж байсан удаа ганц ч байхгүй. Тэрнийг инээлгэх үед яг л би дэлхийг аварчихсан баатар юм шиг өөрийгөө төсөөлж байсан. Тэнэг биш гэж үү? Яг л жаахан хүүхэд шиг.

"Одоо клүбийн өрөөрүү явцгаая."

Тэр авсан хувцаснуудаа багаажинд  хйичихээд хажуугын суудал дээр суунгаа ийн хэлэх үед би машинаа асаан хөдөллөө. Тэр машины радиог асаан дуу сольно.

"Хөөх энэ дуу явж байна"

Тэр баяртай нь аргагүй ийн хэлчихэад цонх онгойлголоо. Машинд минь явах намуухан ая яагаад ч юм сэтгэлийг минь тавгүйрхүүлнэ.

"Beatless... Let it be"

Энэ дууг сонсох бүрт тэр яг л эрвээхий шиг л наадан бүжиглэдэг байж билээ. Ахиад л тэр... Одоо яагаад ч юм бага зэрэг харамсал төрж байна. Ким Тэхён түүнд ойртож түүнийг таниж мэдэх тусам тэр нэгэнтэй хэтэрхий адилхан санагдаад байх юм. Хийж байгаа үйлдэл гаргаж байгаа зан нь хүртэл хуулбарлачихсан юм шиг л адилхан. Яг л тэрний эрэгтэй хувилбар нь юм шиг.

"Чамайг ийм чимээгүй байж чаддаг гэж мэдээгүй юм байна шүү"

Гэрлэн дохио асан хэсэг зогсох зуур тэр ийн хэлж миний зүг харах нь нүдний буланд харагдана.

"Таалагдахгүй байна уу?"

Түүний зүг өнөөх л нэг сээтгэнэсэн харцаараа харан муушийх үед тэр нүдээ эргэлдүүлэн онгорхой цонхыг налан суулаа. Машин хөдлөх мөчид тэрний үс нь салхинд сэвэлзэн худалч хүнд тэр бараг л эгдүүтэй жижигхэн гөлөг шиг харагдаж байлаа.

Гэнэт чөтгөрийн санаа төрөн гараа түүний гуян дээр тавин хээв нэг шүгэлдэн суух үед тэр цочис хйин миний зүг харлаа.

"Жонгүк яг одоо гараа ав"

"Хүсэхгүй байна"

Түүний үгнээс зөрөн гуянаас нь базлах үед тэр бушуухан гарнаас минь барьж аван гуянаасаа салган хаалганд наалдан суулаа.

Ингэж өдөж түүнийг ичээхгүй л бол яагаад ч юм надад энэ бүхэн буруугаар эргээд байгаа мэт санагдсан юм. Энгийн байж энийг харьцаад эхлэх л юм бол бүгд болохгүй болчих юм шиг санагдаад өөрөө хүсээгүй ч хачин үйлдэл хийсэн минь энэ. Заавал ингэхгүй зүгээр л энгийн байхад юу нь болохгүй байгаа юм гэж бодож байж мэднэ.

Шалтгаан нь ганцхан.

Энгийн байж дотно болох тусам нэгнээ хайрлаж эхэлдэг.

Be My Boy [completed] Where stories live. Discover now