MY

1.8K 251 61
                                    

" Хэн хэн маань эсэргүүцээд байхад та нар хүчлээгүй байсан бол одоо ийм юм болохгүй байсан юм!!!!!"

Яагаад ч юм шалба норж орхисон Бора бал сарынхаа шөнө нөхөртэйгөө хамт байх ёстой атал өөрийн гэртээ ирчхээд аав ээжрүүгээ хашгична. Охиныхоо ийм байдлыг харсан эцэг эх нь гайххын зэрэгцээ санаа зовно. Борагын хувьд түүний сэтгэлд бараг л далайн шуургаас хүчтэй шуурга шуурч байлаа.

"Бора... Охин минь яасан юм бэ? Яагаад шалба норчихоод уйлаад ирж байгаа юм? Нөхөр чинь Жонгүк хаана байна?"

Борагын аав хий ангайж зогсохоо болин шалба норж орхисон охиндоо өмсөж буй цамцаа тайлж өгөн нөмрүүлэх үед Бора бүр ч их уйлан сөхрөн уналаа.

"Энэ бүгд та нарын буруу гэдгийг мэдэх үү?!! "

Эцэст нь тэр хорсол дүүрэн нүдээр аав ээжийнхээ зүг харан хий ч чичрэн сууна.

"Жонгүк хаана байгаа юм?"

Сая л нэг ээж нь ам нээн түүний хажууд суулаа. Гэвч... Саяхан л уурлаж байсан охин нь эхэр татан уйлна.

" Хайргүй хүнтэйгээ гэрлэхийн тулд хайртай нэгнээ орхих ямар там шиг хөгийг гэдгийг та хоёр мэдэх үү? Амьдрах хүсэл урам зориг аз жаргал хамаг юм нь хийсээд явчихдагыг мэдэх үү?! Жонгүк энэ бүхнийг ганц ч өдөр тэвчиж чадахгүйдээ..."

Тэр үгээ ч гүйцээж чадахгүй бүр ч их уйлах нь аав ээж хэн хэнийх нь санааг дээд цэгт нь зовоож байлаа.

" Жонгүк амиа хорлочихсон!! Далайн эргээр хамт алхаж байхдаа гэнэт л далайруу гүйгээд орчихсон! Би хий араас нь хашгирхаас өөр зүйл хийж чадаагүй!!! Гэхдээ хамгийн сүүлийн үг нь юу байсан гээч? Ахиж энэ өвдөлтийг тэвчиж чадахгүй. Ингэж хэлчихээд л тэр далайруу яваад орчихсон!! Энэ бүгд та нарын буруу. Хэрвээ хөгийн гэрлэлт гэж дайраагүй байсан бол бид ядаж л найзууд чигээрээ хамт байх байсан!!! "

Охиныхоо амнаас гарсан аймшигтай үгсийг сонсон Чой гэр бүл хөшөө шиг л царцан дор бүрнээ чимээгүй болсон байлаа. Тэд бүгд өөрсдийгөө буруутгаж хар залуугаараа бэлэвсэрч үлдсэн охиноо өрөвдөнө. Энэ мөчид л тэд харамсал гээчийг дээд зэргээр нь мэдэрсэн байлаа.

Тэр үед тэгсэн бол... Гэх утгагүй тэнэг харамсал...



Jimin

"Саяхан сүр дуулиантайгаар хуримаа хийсэн Жон компаны өв залгамжлагч цор ганц хүү болох иргэн Ж нь хуримынхаа анхны шөнө золгүй байдлаар нас баржээ. Энэ явдал улс даяар шуугиан тариад байгаа билээ. Аврах багийнхан 7 хононгын турш далайгаар хайлт хийн эцэст нь  эрэгтэй хүний цогцос олсон нь иргэн Ж байсан аж. Загасанд идүүлж удаан хугацаагаар далайн ёроолд байсан тул цогцсыг таних гэж хэцүү байсан ч гэр бүл нь мөн гэж хүлээн зөвшөөрснөөр энэ хэрэг хаагдсан юм. Өнөөдрийн байдлаар Жон гэр бүл оршуулгын ёслол хийн гашуудаж байгаа билээ. Дараагын мэдээ... "

Be My Boy [completed] Donde viven las historias. Descúbrelo ahora