-00

7.8K 454 24
                                    



-аео

"Хүйтэн цустан"

"Тэр яагаад ч хүн биш."

"Өвдөлтөд мансуурагч."

"Түүнтэй шөнийг өнгөрөөх гэсэн залуус тэр дороо зугтаадаг аль эсвэл зориг гаргаад амиа алддаг."

"Аймшигтай эмэгтэй."

"Түүний насан дээр ийм том зүйл удирдаж чаддаг эмэгтэй хүн байдаг аа? Би түүнийг анх хараад жоохон охин л гэж бодсон."

"Тэр яавч эрүүл хүн биш. Нэг бол сэтгэцийн өвчтэй, эсвэл хүн биш араатан."

Би тэдний хэлдгээр өвдөлтөд мансуурсан хүйтэн цуст аймшигтай галзуу. Ямар урт хоч вэ? Инээд хүргэчихлээ. Миний дээр гарч чадахгүй байж яасан ч олон үгтэй юм дээ.

Яахав үнэн байж болох л юм. Надтай нэг шөнийг бүтэн өнгөрөөж, өглөө нь сэрсэн залуу лав байгаагүй. Бас ердөө хорин нас хүрчхээд дэлхийн хэмжээний мафийг удирдаж яваа.

Эрчүүд өөрсдийгөө аймшиггүй зоригтой хүчирхэг гэж бодоцгоодог. Гэхдээ бодит үнэн гэвэл тэд бол хэрэггүй амьтад.

Аймшиггүй юу? Үгүй ээ, миний эрх мэдэлд шунасан атлаа над руу ойртохыг ч хүсдэггүй.

Зоригтой юу? Үгүй ээ, ганц үйлдлээс болж зүрх нь зогсох шахам ээдрээтэй аялгуу тоглодог.

Хүчирхэг үү? Үгүй ээ, өчүүхэн өвдөлтийг даагаад, ер бусын таашаал мэдэрч ч чаддаггүй.

Манай байгууллагын бүх залуус намайг нууцхан харж явдаг гэдгийг нь би мэднэ. Намайг харах төдийд л тэдний зүрхний цохилт надад хэлээд өгчихдөг юм. Гэхдээ тэд хэзээ ч намайг өөрийн болгож чадахгүй.

MAFIA /MGL/Where stories live. Discover now