-18

1.4K 171 2
                                    



-аео

"Галзуу эмэгтэй, ердөөсөө өөрчлөгдөөгүй байна. Тэгье ээ, би түүнийг чинь харчхаад яахаа шийдье."

"Тэг дээ, Сухо, түүнд анхаарал тавиарай."

-Дараа долоо хоногийн эхний өдөр сарын үндсэн шалгалт явагдах болно.

*00 Удирдагч

***

"Бэлтгэлийг нь харж байгаа юм уу?"

"Тийм ээ, чи ч үнэхээр энгийн хүмүүсийг бэлддэггүй бололтой. Эд чинь юу вэ?

Өдрийн бэлтгэлийг нь би ч арай ядан хийхээр байтал зуун хүн өдөр бүр.

Чи бол жинхэнэ дарангуйлагч."

"Би дарангуйлагч гэдгээ мэднэ ээ. Дарангуйлагч учраас л энд байгаа юм."

Ви надтай цуг тэдний бэлтгэлийг харан зогсонгоо яриа өрнүүлнэ. Тэр энд ирээд гурав хоночихлоо. Сэжиг бүхий үйлдэл гаргаагүй ч тэр ямар нэг зүйл хийж байгаа гэдгийг нь мэдэж байна.

"Бүгд эрүүл биетэй юм аа. Бэлтгэлийг чинь давж чаддагийнх нь гол учир нь тэд үнэхээр эрүүл чийрэг гэдэгт л байдаг бололтой. Дандаа ийм хүмүүс цуглуулж яаж чаддаг байна аа."

"Чадсан болоод л энэ газар үүссэн."

"Аймшигтай эмэгтэй."

Тэр хошуугаа унжуулчихлаа.

"Чи хаана ирчхээд, хэнд эрхлээд байгаа юм? Болдог бол яг одоо алчихсан."

Алж ч болохгүй.

Хичнээн томорсон байсан ч хэдэн зуун жил дамнан тогтсон бүлэглэлийн өөдөөс юу ч биш болох байлгүй.

Тэр хэдий эцэгтэйгээ холбоо тасалсан ч үхсэнийг нь зүгээр хараад суухгүй л байх.

"Намайг алаад уснаас хуурай үлдэж чадахгүйгээс хойш яалтай билээ."

"Гэхдээ л заримдаа алаад ардаас чинь явдаг юм билүү гэж бодох юм." Тэр чанга чанга шоолон инээснээ,

"Чи чадахгүй гэдгээ мэдэж байгаа. Өөрөө ардаас минь ирж чадах ч энэ олон хүнийг золиослоод явж чадахгүй.

Хатуу нүүртэй мөсөн дарангуйлагч хэрнээ бузрын нийгмээс хамгаалж байдаг удирдагч гуай." гэв.

MAFIA /MGL/Where stories live. Discover now