-23

1.3K 167 3
                                    




-аео

Ким Жунин

Би бүхэл өдрийг аав, ээжтэйгээ ярилцаж, цуг өнгөрөөв. Үнэхээр сайхан өдөр байна.

Гэр бүлтэйгээ уулзчихлаа. Одоо найзтайгаа уулзахыг хүсч байна.

Утсаа гарган, Тэмин рүү:

- Намайг марчихаагүй биз дээ?

- Жунин, гэнэт хэл чимээгүй таг алга болоод, тэгснээ гэнэт ахиж гарч ирээд л. Хачин хүн шүү.

- Би юу болсныг хэлнэ ээ. Одоо уулзах зав байгаа юм уу?

- Мэдээж байлгүй яахав. Манайд хүрээд ир.

Тэмин бол миний олон жил найзалж байгаа найз. Би их уйтгартай, бүжгээс өөр зүйл мэддэггүй хүүхэд байсан ч тэр намайг орхилгүй найзалсаар байдаг.

Би түүнд итгэж байна. Тэр надад юу тохиолдсныг хадгалж чадна. Бас тэр хайр дурлалын асуудал дээр надаас илүү туршлагатай. Удирдагчийн талаар асуух л хэрэгтэй.

"Аав аа, ээж ээ, би Тэминтэй уулзчихаад ирье. Удаан уулзаагүй." гэж хэлэхэд тэд зөвшөөрөв. Би одоог хүртэл гарахдаа аав, ээжээсээ зөвшөөрөл авдаг.

Гэрээсээ гарч, өөрийн амьдардаг байсан газраа дурсан алхлаа. Өөрчлөгдсөн зүйлгүй яг хэвэндээ байна.

- Кай, нэгэнт бүх зүйл дууссан гэдгийг мэдэж байгаа ч ядаж сүүлийн удаа уулзацгаая. Маргааш энэ газарт чамайг хүлээж байя.

Наби над руу энэхүү зурвасыг илгээсэн байлаа. Би үнэхээр түүнтэй уулзах хэрэгтэй гэж үү? Зэрэглэл өөрчлөгдсөн учраас бид таарах нь хамаагүй багасна гэдгийг мэдэж байна. Гэхдээ л эвгүй юм аа.

Удалгүй ахин утас дуугарч эхлэв.

- Жунин чи чинь мөлхдөг болчхоо юу? Ямар уддаг юм бэ? Би чамайг ирнэ гээд бүр уулзаж байсан охиноо хүртэл явуулчихсан.

- Одоо яг удахгүй очлоо доо.

- За за, ахиад цаг хүлээх юм шиг байна.

Тэр ингэж ярьчхаад утсаа тасалчихав. Үнэнээсээ яг очиж байхад чинь. Яахав гурван буудал дутуу байна л даа.

Би удаанаар алхсаар түүний гэрийн гадаа ирлээ. Тэр ганцаараа амьдардаг бөгөөд манайхыг бодвол хамаагүй чинээлэг айлын хүүхэд. Ер нь бол одоо дураараа амьдарч байгаа.

Хаалгыг нь тогшилгүй шууд ороход тэр буйдан дээрээ хээв нэг унтаж байв. Би уг нь удаагүй дээ.

MAFIA /MGL/Where stories live. Discover now