-аео"Зайл, сонссонгүй юу?"
Дургүй хүрчихлээ. Өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бол доо?
"Би чиний хийх зүйлээс огтхон ч айхгүй байна. Надад боломж олго л доо."
Зүрхний чинь лугшилт болгон үнэнээ өчөөд байхад яаж ингэж худлаа ярьдаг байна аа? Энэ чинь надад огт таалагдахгүй байна.
"Миний өвөрт орохыг тэгтлээ хүсээ юу? Надтай унтлаа гээд яах юм? Юу ч чадахгүй, аятайхан гохоо ч дарахгүй юм байж тэгж их нэр хүнд олохыг хүсээ юу? Чи амтыг нь тэсэх байтугай эхний хэдэн хоромд л бие чинь хөших болно. Би дахиад нэг цогцос хажуудаа хэвтүүлмээргүй байна."
Эрээ цээргүй залуучууд таалагдахгүй байна. Нэр алдрын чинь хэрэгцээ байхыг тэр тусмаа хүсэхгүй байна.
"Би дааж чадна."
Ахиад өнөөх айдастай, өөртөө итгэлгүй, албархуу цохилтууд үргэлжлэн, миний чих шуугиж байна.
"Би уруулыг чинь хазаад шүүрэх бүлээн цус болгоныг нь амталмаар байна.
Нурууг чинь юу ч үгүй болтол нь улаан эрээн болгоод бүх шархыг чинь гараараа мэдэрч, өвдөлт болгоныг тэсч ядах царайг чинь хармаар байна.
Хүзүүг чинь энд тэндээс нь хутгаар жижигхэн зүсээд, хэзээ ч зогсохгүй чамайг тамламаар байна.
Жижигхэн хэрнээ зогсохгүй үргэлжлэх өвдөлт чамайг удаанаар идсээр чи ухаан балартаж, бие чинь тэсэхгүй болно. Харин дараа нь чи юу ч хийж чадаагүй болохоор хоосон бардам зангийнхаа хариуг хүртэж миний гарт амиа алдана.
Чадахгүй байж битгий том амлаад бай."
Миний шөнө бүр хүсдэг тамлалтын талаар сонссон боловч арай ч энэ талаар дуулаагүй бололтой. Бодвол хөнгөхөн зүйл тэснэ гэж бодсон биз. Чи байтугай чамаас цаадах нь чаддаггүй юм.
Намайг дутуу үнэлж байгаа нь, үг болгоныг минь сонсоод зүрх нь сандран аяз эгшиглүүлэх цохилт бүр нь надад таалагдахгүй байна.
Харц нь тэнүүчилж орж ирсэндээ харамсаж байгаа бололтой. Үүнийгээ хэлж ч чадахгүй, бардам зангаасаа болж гарч ч чадахгүй дэндүү арчаагүй.
"Яг одоо нүднээс далдар. Наад хөгийн айдсыг чинь ахиж сонсмооргүй байна. ХУРДЛААЧ" Би түүн рүү ахин зандрахад тэр хурдхан шиг хувцсаа аван гарлаа.
Түүнийг хэд дэх нь гэдгийг нь мэдэхгүй юм. Би сүүлд хэзээ таашаал авснаа ч санахгүй байна. Хараал ид гэж эрчүүд гэдэг хэрэггүй амьтад өөрсдийгөө зоригтой гэж хэтэрхий их бардамнах юм. Бодит байдал дээр бүгд новшнууд.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...