-аео"Уучлаарай хэн билээ?"
"Маргахыг хүсэхгүй байгаа учраас ахлахаа дуудчих."
"Манай ахлах--" гээд надад хүрэх гэхэд хажуунаас Чэн түүнийг түлхэв.
"Бид маргаан үүсгэмээргүй байна."
Би түүний өөдөөс хараад бардам инээмсэглэнэ.
Тооцоолбол энд арван нэгэн хүн л байна. Маргаан дэгдээсэн ч бид яаж л бол яаж дийлэхээр учраас би бардам төрхөө хадгалсаар байв. Бардам алхсаар буйдан дээр нь тухлана.
"Хэн ирчихсэн болоод?" Дээд давхраас хэн нэг залуу бууж ирсэн ба нэг л харсан төрх байх юм.
"Би ирсэн." Тэр намайг хараад инээмсэглэн, хажууд нь зогсох түрүүний залуу руу гараа зангав.
"Сонирхолтой хүн байна."
Аа тийм, Жимин.
"Жимин мөн байх аа?"
"Таньж байна." Жимин миний урд суугаад, над руу ширтсээр.
"Надад өмнө нь их том асуудал үүсгэхээр оролдож байна шүү дээ. Энэ удаад илүү том асуудал чирээд гараад ирсэн юм шиг санагдаад би өөрийн биеэр энэ хүртэл ирлээ."
"Ийм сайхан бүсгүй намайг мартаагүй байхыг хараад догдолж байна." Би хариуд нь тас тас хөхрөөд,
"Ядаргаатай хэвээрээ байна. Гол яриандаа орооч. Яах гээд ахиж замд хөндөлсөөд байгаа юм?" гэв. Түүний царай хувьсхийн,
"Чи ч бас хатуу чихэр хэвээрээ байна. Хатуу гэхдээ сэтгэл сэргээм сайхан амттай. Амтлахыг хүсч байна."
"Амаа татаач. Би ийм зүйл ярих гэж чам дээр ирсэн гэж бодоод байгаа хэрэг үү?"
"Хоёулаа яриагаа дээшээ гараад орон дээр үргэлжлүүлж болохгүй хэрэг үү?"
"Мэдээж болохгүй."
Би босч түүний өвөр дээр очиж суулаа. Тэр жуумалзаж эхлэхэд нурууных нь гол судас хавьцаа гараараа дарахад царай нь өөрчлөгдөв.
"Ийм байрлал таатай байна уу? Илүү үйлдэл хийвэл амьсгал хураахаар." Жимин бэлхүүсээр минь гараа ороон,
"Таатай байгаа ч хэн хэнийгээ барьцаалвал илүү биш гэж үү? Хувцасны цаанаас хүртэл бие чинь мэдрэгдэж байна."
"Гаж донтой новш." Түүний зүрх түрэмгий сонсогдож байна. Хэрвээ би төлөвлөөгөөгүй байсан бол өдийд доор нь орчихсон байх байсан биз.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...