-аеоЯмар нэг зүйлийн талаар эргэцүүлсээр шөнө дунд боллоо.
Ах өнөөдөр над дээр ирээгүй. Арга ч үгүй биз. Би үнэхээр муухай үг хэлчихсэн. Яаж яваад амнаас гарчихдаг байна аа? Түүнийг санаж байна. Тэврүүлмээр байна.
Хүний зүрхний хэмнэл сонссоор байгаад дасчихсан. Одоо гарвал үнэхээр эвгүй байдалд орно доо.
Одоо яах хэрэгтэй вэ? Би өөрийнхөө төлөө очихгүй байж болох ч бүхэл бүтэн зуун хүнийг...
Жимин Royal Kings-н талаар ярихдаа худлаа яриагүй.
Тэр RM гээч нөхөр ч бас өөрийнхөө талаар худлаа хэлээгүй гэдгийг мэдэж байна. Харин захианд яаж итгэх юм? Гэхдээ л толгой гэр бүлийнх, Вигийн ах юм бол манайхыг нураах хүн хүч хангалттай авчирч чадна. Аав нь зөвшөөрсөн гэдэг нь ч бас...
Би бодолдоо дарагдан, хэвтэх зуур гэнэт л ард хэн нэгэн ирсэн гэдгийг анзаарлаа. Босч, шуудхан түүн рүү хутга шидсэн боловч би хаана байгааг нь тодорхойлж чадаагүй тул хажуугаар нь өнгөрчихөв.
Би үнэхээр тэр чадваргүй бол юу ч хийж чадахгүй болчхоод байгаа юм уу? Ийм чадвартай болохоос ч өмнө болдог л байсан юм даа.
"Хэн бэ?" Би өөртөө итгэлгүй байгаа учраас миний урд зогсож байгаа хүнээс айж байна.
"Кай байна."
Яв гэдэг үг ойлгоогүй юм байх даа?
"Яах гэж ирсэн юм?"
Яагаад эргэлдээд байгаа юм бэ? Тоохгүй орхиоч.
"Санаа зовоод. Өглөө--"
Чи надад санаа зовоод байгаа юм уу?
"Чи ер нь хэн гэж ингээд байгаа юм? Хэн болчхоод гэнэт гарч ирээд намайг ийм байдалд оруулаад байгаа юм? Хэн болоод алж ч болохгүй, орхиж ч болохгүй болоод, чамаас болж асуудал үүсээд байгаа юм бэ?
Санаа зовсон гэсэн үү? Ямар хэрэгтэй гэж санаа зовоод байгаа юм?"
Би гэнэтхэн дотор эргэлдэж байсан бүх зүйлсээ хэлж орхилоо. Өөрийгөө ч захирч чадахгүй байгаа өрөвдөлтэй санагдаж байна.
"Би..." Тэр өөдөөс минь энэ үгийг хэлээд дуу нь цааш бүдгэрчихлээ. Үнэхээр, үнэхээр дургүй хүргэж байна шүү.
"Хариулж ч чадахгүй хэрэг үү?"
Шүдээ зуун, дургүйлхэх зуур тэр намайг ирж тэвэрлээ. Түүний тэврэлт дулаахан юм. Энэ хэвээрээ байхыг хүсч байна.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...