-19

1.4K 166 1
                                    




-aeo

"Би чиний хүсдэг зүйлийг мэднэ. Бас түүнийг чинь өгч чадна. Би тэгээд чи энэ хамтрал гайхалтай биш гэж үү?"

"Чиний новш гэдгийг чинь би хэн хүнээс илүү мэддэг. Би хичнээн доошоо орсон ч чамд тал засах болоогүй байна. Үхэх болсон ч нүүр лүү чинь харж хараал урсгаад амьсгал хураана."

"Аргагүй мөч гэж байдаг юм."

"Тэр мөч чинь хэзээ ч ирэхгүй. Тахир дутуу болмооргүй байвал ядаж энд байхдаа амаа хамхи."

Би түүнд үг хаяад, хажуугаар бэлтгэл хийсэн залуус руу ойртов.

Бэлтгэлийн буу, хутга бүгд дэлгээтэй байх ба түүнээс нэг бууг нь ардаас ирж байсан Ви рүү шидлээ. Тэр эвсэлтэй барьж аваад, над руу харахад нь

"Хоёр жил юу хийснийг чинь харъя." гэхэд тэр ахин инээмсэглэв. Түүний инээмсэглэл сайхан гэдэгтэй маргахгүй ээ. Гэхдээ сайхан бүх зүйл сайн байдаггүй юм.

Тэр бууны сумыг нь шалган, гараараа хэмжилт хийж байснаа бүгдээр нь урд эгнээсэн байнууд руу буудав. Хүний хэлбэртэй байнууд дээр гол найман цэгийг заасан байх бөгөөд тэр нэгийг нь ч алдалгүй хурдан гэгч нь бүгдийг нь онолоо.

"Сайжирсан эсэхийг нь мэдэхгүй ч юу ч гэсэн муу болоогүй бололтой."

"Сайжрилгүй яахав дээ. Гэхдээ харуулах боломж байхгүй байгаа юм чинь яалтай.

Бэлтгэлийн буунууд нь бүгд жинхэнэ, сумнууд нь төмөр биш ч хуурамч чанарын эд биш юм."

"Май, дараагийнх нь."

Би түүний цээжин тушаа газар луу нарийн хийцийн хутга ахин шидэв.

"Хатуу тоглоомтой шүү." Хутгыг ч бас алдсангүй барьж аваад, нүд ирмэхийн зуурт миний толгой руу чиглүүллээ. Би ч бас хутгыг нь барьж авах гэхэд надад хүрэхийнхээ өмнө чиглэлээ өөрчилж, доош хөл рүү зоогдох болов. Хутгыг нь хөлөөрөө өшиглөн, доош унагалаа.

"Чиний энэ чадварыг чинь хараагүй юм байна."

"Шинэ биш ээ, чи л хараагүй хэрэг. Танай цэргүүд чинь гайхаад байна. Удирдагч аа, та тэдэнд иймэрхүү зүйл сургахгүй бол бүүр өөрсдөөсөө өөр хүн хараагүй төсөөрчихсөн бололтой. Чанартай зүйлс хэрэгтэй ч шинэ соргогоос хоцроогүй нь дээр. Ингээд харахаар чи яг хөгшин хүн шиг юм аа."

Би бүсэн дэх өөрийнхөө хутгыг шидэхдээ ч бас түүнийх шиг эргүүлэг хийлээ. Гэхдээ арай онцгойг.

MAFIA /MGL/Where stories live. Discover now