-аео"Би үгүй гэж хэлж чадахгүй ээ. Чамд худлаа ярьмааргүй байна."
"Жунин, чи мөнгөний төлөө байсан ч ингэж болохгүй ээ. Юу бодож тийшээ очдог байна аа. Бүр тийм газар очтолоо мөнгөгүй болсон юм уу? Би чамд хэлсэн биз дээ? Надаас зээлээд дараа нь төлчихөж болох л байсан. Гэтэл чи? Яаж тийм газарт очиж чадаж байна аа? Тэгээд бүр тэр эмэгтэйд дурлачихсан гэж?"
"Тэмин аа, намайг сонс л доо."
"Үгүй ээ, чи намайг сонс. Яг одоо тэр газраасаа гар. Ойлгов уу? Би ахиад бүжийн заал нээж байгаа. Хоёулаа хамт ажиллуулцгаая. Чи хамгийн сайн хийх зүйлээ хийгээд, цалин авна."
"Тайвшир л даа. Тэр чиний бодож байгаа шиг газар биш."
"Чи мэдэхгүй байна. Би юу гэж ч бодсон, юу гэж ч гуйвуулсан бодит байдал өөрчлөгдөхгүй. Тэд толгойг чинь яаж эргүүлснийг мэдэхгүй ч би чамд үнэнийг нь л хэлнэ.
Чи тэр газрын талаар юу ч мэдэхгүй очсон. Тийм биз? Ороод удаагүй болохоор жинхэнэ төрхийг нь ч хараагүй байх.
Тэр газар хэдэн хүний цогцсон дээр тогтсоныг мэдэх үү?
Тэр чиний өмгөөлөх гээд байгаа удирдагч чинь хэдэн хүний амийг тасалсныг мэдэх үү?
Тэр хүмүүсээс чинь болж хэдийнх нь амьдрал нурж, хэдэн хүүхэд өнчин өрөөсөн хоцорч, бүр цаашлаад тэд хороогоогүй байсан ч хэдэн хүн амиа хорлож байгааг мэдэх үү?
Чи үүнийг мэдэхгүй, би ч мэдэхгүй. Учир нь гэвэл тэдэнд тэр хүмүүсийн амь үнэгүй. Хэвлэл мэдээлэл, олон нийт өнөөдөр мэднэ, маргааш харуусна, тэгээд дараагийн өдөр нь мартана. Тэд тийм л зүйл хийдэг хүмүүс.
Чи ч бас удахгүй хүн алж, хүний амьдралыг сүйтгэнэ. Тийм зүйл хийж гараа бузарлаагүй байгаа дээрээ холд.
Аав, ээж чинь ч гэсэн чамайг тийм газраар явж хоногийн хоол олж байгаа гэвэл яаж элэг зүрх нь эмтрэх бол? Оронд нь өлсөөд үхсэн нь дээр гэх байлгүй."
Тэр надад энэ бүх зүйлийг хатуухан хэлж байлаа. Түүний хэлсэн үг үнэн. Би ч бас хэтэрхий их сатаараад, ямар хүмүүс гэдгийг нь мартчихсан байна.
Холдох хэрэгтэй байх.
Гарах хэрэгтэй байх.
Түүний үгэнд орох хэрэгтэй байх.
Тэр газар миний байх ёсгүй газар гэдгийг хүлээн зөвшөөрсөн нь дээр байх.
"За ойлголоо."
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...