-07

2K 205 27
                                    



-аео

"Ах аа, танд тэр залуугийн талаар хэлэх юм байна уу?"

"Анх орж ирсэн яг бидэн шиг айдастай байсан. Биеийн хувьд хурд гурвыг гүйцэж байна лээ. Эхлээд юмыг яаж мэдхэв гээд хоёроор шалгасан ч гүйцэж чадаагүй. Мэдээж удахгүй хүрчих л байх. Гэхдээ шинэ гэхэд дажгүй шүү."

"Ёоллие хён танд харсан юм?"

"Эхлэхдээ тэнхээгээ шавхаж хурдан гүйж болохгүй гэдгийг мэдэж байсан боловч хэр хол гэдгийг нь мэдээгүй болохоор зөв хуваарилж чадаагүй. Аргагүйн эрхэнд л тавин тойрог гүйсэн байх." гээд инээвхийлэв.

"Хённие та илүү зүйл олж харсан уу?"

"Эхний тойрог гүйчхээд гаргаж байсан царай нь манай хотхоныг яагаад ийм том гэдгийг нь гайхаж байсан. Бүр үнэхээр инээдтэй харагдаад" гэсээр чанга гэгч нь инээлээ.

"Үмини хён?"

"Энэ хүүхдийг сонсоод байгаарай. Зөөлхөн хоолойгоор хён гэж ирээд л."

"Мэдээж шүү дээ. Гадуур би хүйтэн цустай, ах захаа ч мэддэггүй удирдагч. Харин гэр бүлтэйгээ байхад эрх охин." гэж түүнд эрхлэн хошуугаа унжуулав.

Жүнмён ах хажуугаас миний хацрыг чимхэн, дулаахан инээмсэглэнэ.

"За одоо асуусан асуултад минь хариулаач?"

Тэр хоолойгоо засаад,

"Амьсгаа нь нэг тийм олон жилийн туршид тогтчихсон амьсгал байна лээ. Зөв ч биш, буруу ч биш амьсгалж байсан. Гэхдээ зөвийг нь зааж өгөхөд их хурдан сурч, өөртөө хүлээж авсан. Дасан зохицох чадвар нь дажгүй. Надад бас ч гэж таалагдсан шүү."

"Лэе хён машинд тэр ямар байсан бэ?"

"Чимээгүйхэн сонсож байсан. Нөгөө л нэг байдаг чиний талаар яриа гарч, сонсоод илүү дутуу зүйл хэлэхгүй ажиглаад. Тиймэрхүү дотогшоогоо хүн шиг санагдсан." гэж хэлээд нэг хөмсгөө өргөнө.

Ханёол "Та нар ч ам сайтай байна шүү. Ямар хүн болоод ингэж яриад байгаа юм бол гээд үнэхээр сонин санагдаж байна. Ах аа, тэр царайлаг уу? Сайхан биетэй юу?"

Чанёол "Чи сонирхоод хэрэггүй. Тэгээд ч чи олон жил царайлаг, нуруулаг ахыгаа харж өссөн юм чинь Кай бол хажууд нь юу ч биш харагдана."

Ханёол "Би ямар ч тийм сайхан ах харахгүй байна. Аан Жүнмён хён уу? Тийм олон жил хараагүй дээ."

Чанёол "Би энд байна. Сайхан нуруулаг, царайлаг. Чиний ах Пак Чанёол." гэсээр өөр лүүгээ заана.

MAFIA /MGL/Where stories live. Discover now