-аеоТолгой өвдөж байна. Юу болсон билээ?
Аан би өчигдөр ганцаараа уусан. Хүлээгээрэй, ганцаараа байсан билүү? Хэн нэгэн байсан шиг санагдах юм.
Ах? Сүүлд нь тэр намайг оронд оруулсан. Тийм ээ, тэр цуг байж.
"Нэг өдөр завгүй орхиход л хэтрүүлээд уучих юм аа." Сохён орж ирээд, намайг загнах хандлагатай үг хэлэв.
"Өчигдөр зүгээр л тиймэрхүү байсан юм аа. Тэгээд ч гурав хоног завгүй ажилласан юм чинь ганц уучхад гэмгүй биз дээ. Бага зэрэг толгой өвдөж байна." гэсээр угаалгын өрөөг зүглэв.
"Өхөөрдөм залуу." Юу вэ? Яагаад амнаас гарчхав?
"Хаана, Чэн үү? Ямар өхөөрдөм залуу вэ?" Сохён миний үгийг сонсоод гайхсан янзтай лавлан асууна.
"Би сая хэлсэн тийм ээ? Гэхдээ яагаад хэлснээ өөрөө ч мэдэхгүй байна."
"Одоо хүртэл согтуу байгаа юм уу? Хурдан усанд ороод, наад тархи толгойгоо цэгцэл." гээд хойноос минь түлхэнэ.
Нээрэн л одоо хүртэл архи гараагүй юм байх даа? Хачин л юм даа. Уг нь ингэдэггүй дээ.
Сул биед чөлөөтэй өргөн өмд, дээгүүр нь хар өнгийн албаны цамц.
"Өчигдөр Сухо, Чэн хоёр нөгөө бүлэглэлийн чинь хойноос явж, устгасан. Гэхдээ тэд эцсээ хүртэл ар талаа ярихгүй байна лээ. Миний бодож байгаагаар саяхан төсөл хулгайлсан хэрэг ч гэсэн тэдэнтэй холбоотой байх. Тэдний ард нэг хүн байна."
"Сонирхолтой л юм. Бидний өөдөөс сөрсөн хүмүүс гарч ирээгүй их удсан байна шүү." Би инээмсэглэсээр тэднийг хэрхэн нугачин дарах талаараа бодно.
Би залуусынхаа биеийг шалгаж эхэллээ.
"Өчигдөр ахиад хоёр хүн амь эрдсэн. Маргааш оронд нь таван хүн ирнэ." Чэн надад өчигдөр юу болсон талаар товчхон тайлбарлаад сүүлд нь үүнийгээ дуулгав.
Дурласан эмэгтэй дундарчхаж.
"Наад сэтгэл хөдлөлөө удирдаж сур гэж хэлсэн байх аа. Өөрийгөө хориглохгүй бүх зүйлээ гэхээр чинь л ингэж байгаа юм. Бүтэлгүй амьтан."
Хайр дурлал ийм болохоор л хэрэггүй. Хэн нэгнийг шантрахад хүргэж, өвтгөж, сэтгэл дотроос нь үхүүлдэг болохоор. Ээж минь ч бас...
"Нурмайчхаад байж байгааг нь" Өрөвдөлтэй санагдчихлаа.
Би явсаар Кайн урд ирж зогслоо. Тэр догдолж байна. Намайг харахаар энэ цохилтууд хурдасдаг ч өнөөдөр яагаад ч юм илүү өөр санагдав. Яг л өчигдөр орой шиг.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...