Special part 01

1.5K 170 21
                                    




-аео

- Ажлаа тараад хүрээд ирээрэй. Танилцуулах хүн байна.

- Хэн юм?

- Манай найз байгаа юм аа. Би түүнтэй бүр дунд сургуулиасаа эхлээд найзласан.

-Мм, за.

- Дулаан хувцаслаарай. Гадаа бороо орж магадгүй жиндүү байна лээ шүү.

- Ойлголоо.

- Баяртай, жоохон байж байгаад уулзъя.

- Баяртай.

Ажлаа тараад, маск зүүж, хар малгай тавиад машинаасаа гарлаа. Хувцсаа машиндаа солиод, царайгаа далдалж байгаа нь түүний нэр хүндийг сэвтээхийг хүсэхгүй байгаа хэрэг.

Тэр энэ хүртэл өөрийн авьяас, чадвараар явж ирсэн ч надтай холбоотой мэдээлэл гарвал шуудхан муу нэр зүүх байх. Тиймээс би энэ нэрийг нь хадгалмаар байна. Хэрвээ харилцаагаа зарлах бол нэлээн хугацааны дараа байсан нь дээр.

Гадаа салхитай, нэлээн үүлэрхэг, сэрүүхэн байна. Яг ингээд алхахад үнэхээр тохиромжтой өдөр. Би гадуур алхаж, гадаах орчноо хараад, илүү нийгэмших гэж оролдож байгаа.

Жунин намайг үүдэн дээрээ хүлээн зогсож байлаа. Би түүн дээр хурдан хурдан алхсаар очиход намайг тэвэрч аваад,

"Өглөө салсан хэрнээ л үнэхээр их санасан." гэж хэлэв.

Энэ хүн чинь өдөр ирэх тусам л нялуун болоод байх юм аа.

"За орцгооё оо. Яагаад ийм хувцастай гадаа зогсож байгаа юм?"

"Чамайг хүлээж байсан юм аа. Нэг минут, секунд хүртэл хамт байхыг хүсч байна."

"Нялуун юм бэ?"

Бид цуг дотогш орж, арын өрөөнд ойр зуурын зүйлсийг ярьж, түүний найзыг хүлээнэ.

Удалгүй хаалга онгойг, нэг л танил нэгэн орж ирлээ. Эргэн, харвал И Тэмин байлаа.

Тэр ч намайг харан, муухай царайлж, эхлэхэд Жунин миний гараас бариад, тайван байхыг сануулах аятай над руу ширтэнэ.

"Миний найз И Тэмин. Энэ харин миний найз бүсгүй Тае."

"Жунин, үнэхээр үү?"

"Тийм ээ, чамайг ч бас хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсч байна."

"И Тэминийг ахиж харна гэж санасангүй."

"Чамайг ч гэсэн ахиж харна гэж бодсонгүй. Уулзахыг хүсээгүй юмсан."

"За гаръя. Хоол иднэ гэж ярьсан шүү дээ."

MAFIA /MGL/Where stories live. Discover now