-22

1.3K 165 0
                                    



-аео

"Муу жаргах замын садаа."

Тэхён хундагатай архиа эргүүлэн, инээмсэглэж байв.

"Хёнжү?"

"Амаа тат. Битгий миний нэрийг дуудаад бай."

"Хёнжү?" Тэр үнэндээ огтхон ч согтоогүй атлаа согтуу мэт жүжиглэж байна.

"Тэхён, чи үнэхээр муу жүжигчин юм."

"Мэдэгдэж байна уу?" Хойшоо налж, эвгүй суусан байснаа урагш ширээ рүү бөхийн, эв эрүүл төрхөмдөө оров.

"Мэдээж, солиотой амьтан."

"Тэхён, Тэхён, Тэхён. Чиний амнаас сонсоогүй их удсан байна."

"Ким Тэхён гэдэг залууг би цагаахан хүүхэд төрхөөр нь хадгалмаар байна. Энэ новш шиг байдлыг чинь хутгахгүй, өсвөр насны дурсамжаа цэврээр нь хадгалахыг хүсч байна."

"Тэхён цагаахан хүүхэд байсан гэж үү?" Тэр инээд алдана.

"Худлаа байсныг нь мэдэх ч чамайг тэгж харсан өдрүүд одоо бодоход хамгийн сэтгэл амар үе байж.

Чи тэр үед яагаад тэр хуурамч төрхөө хадгалаад, илүү удаан найз нэртэй тэмдэг зүүгээгүй юм бэ?

Ер нь би чамайг үзэн яддаг ч чи найз юм уу, дайсан юм уу?"

Хундагаа хоослоод, шилтэй вискинээс ахин дүүргэлээ.

"Хонгор минь дээ, үүрдийн найз, үүрдийн дайсан. Аль нь ч байдаггүй юм. Харин оронд нь үүрдийн ашиг сонирхол гэж байдаг юм.

Би яг одоо чамтай найзууд юм шиг л цуг ууж байна. Маргааш чиний эсрэг зүйл ч хийж магадгүй. Ердөө энэ."

Тийм дээ, би чамаас ямар хариулт хүссэн юм бол доо?

"Маргааш яваарай. Би чамд бүх хүн хүчээ харуулахгүй. Ердөө дундажийг нь л үзүүлж байгаа."

"За тэгье дээ. Хангалттай удаан байлаа. Баахан залуус хараад, надад эрхэлчих ч эмэгтэй байхгүй үнэхээр уйтгартай байсан юм. Бүр энэ хашаа нь хаана байдгийг ч мэдэхгүй. Гарч ч, орж ч болохгүй шорон шиг."

"Гурван жилийн өмнө жинхэнэ утгаараа шорон байсан. Харин ч гайгүй болгочхоод байгааг мэднэ биз дээ?"

"Гайгүй гэнэ шүү. Тэгээд ч өмнөх замбараагүй байдал, ил задгай юу хүссэнээ хийж болдог төрх нь надад таалагддаг байсан юм."

"Аавынхаа доор эргээд очсон байх аа? Хэд хоногийн өмнө Жимин дээр очиход тэр надад хэлчихсэн." Түүний инээмсэглэсэн төрх хормын төдийд замхарч, жинхэнэ төрх нь ил гарав.

MAFIA /MGL/Where stories live. Discover now