-37

1.2K 150 25
                                    




-аео

"Нини, танай аав чинь чамайг өдөр бүр ирж авах юм аа."

"Тийм ээ, манай аав надад хайртай. Би ч бас аавдаа хайртай."

"Аав чинь ээж рүү чинь орилдог уу?"

"Үгүй ээ, тэр ээжид тусалж, ээжийг тэвэрдэг."

"Манай аав хэзээ ч ээжийг тэвэрдэггүй. Тэр ээжид тусалдаггүй. Ээж маань өөрөө бүх зүйлсийг хийдэг. Аав харин заримдаа түүн рүү орилож уурладаг. Ээж ах бид хоёрыг хараад инээмсэглэдэг ч гэсэн шөнө цаашаа хараад уйлахыг нь би сонсож байсан."

Түүний гар миний гараас зөөлөн атгаад,

"Тэгсэн ч танай аав юм чинь та нарт хайртай байх." гэлээ.

"Тийм байх тийм ээ? Манай аав юм чинь бидэнд хайртай."

***

"Жүжү, энэ манай аав. Аав аа, тэр миний найз." Түүний аав нь над руу гараа зөөлөн сунгавал би өөрийн эрхгүй цочиж орхилоо. Аав маань надад хүрэхдээ үнэхээр хатуу байдаг.

"Сайн уу?" Би өөдөөс нь зөөлөн толгой дохиод Нинигийн ардуур орон зогслоо.

***

"Нини, манай ээж өнөөдөр явна гэсэн. Хаашаа гэдгийг нь мэдэхгүй ч өөр газарт амьдарна гэж хэлсэн."

"Жүжү, чи явах юм уу?"

"Тийм ээ, тийм л юм шиг байна. Нини бид ахиад уулзах болов уу?"

Би түүн рүү итгэл тээсэн харцаар харахад тэр инээмсэглээд,

"Тэгнэ ээ, Жүжү би зөндөө том болчхоод чам дээр очно." гэж хэлэв.

"Зөндөө том болчихлоор чинь хоёулаа нэгнээ таних юм уу?"

"Би заавал чамайг танина. Мартахгүй ээ."

***

Түүний жижигхэн гар миний гараас атгах боловч юу ч мэдрэгдэхгүй хэвээр.

"Нини?"

Би гараа зөөлөн хөдөлгөсөөр нойрноосоо сэрлээ. Нини гэж хэн билээ? Миний өөдөөс инээмсэглэх нь харагдсан ч царай нь үнэхээр бүдэгхэн харагдаж байсан.

Түг, түг, түг...

Сонсогдож байна. Энэ ахын зүрхний цохилт.

Хажууд минь тайвнаар амьсгалан, унтах түүний зүрх чанга гэгч нь чихэнд минь сонсогдоно. Чадвар минь сэргэчихлээ. Энэ яг юунаас болоод байгаа юм бол?

Би түүнийхээ гарыг зөөлөн атгаад, хажууд нь цээжийг нь дэрлэн, хэвтлээ. Энэ амгалан байдлыг ч бас үнэхээр их санасан. Хамаг бие нь ядарчихсан байна.

MAFIA /MGL/Where stories live. Discover now