-15

1.5K 189 4
                                    




-аео

Ким Жунин

Яагаад надад ингэж мэдрэгдээд байгаа юм бол? Тэдний яах нь надад ямар хамаа байна аа? Би энд ердөө мөнгөний төлөө орж ирсэн.

Доош харан, ийн бодож байхад над руу хэн нэгэн ширтэх нь мэдэгдэнэ. Толгойгоо бага зэрэг эргүүлбэл Наби газар сөхрөн, толгойгоо барихдаа над руу харж байв. Би яах ёстойгоо мэдсэнгүй. Түүн дээр очих ёстой юу, түүнд санаа зовох хэрэгтэй юу?

Бид хосууд болсон гэсэн үг биз дээ, удирдагч тэгж бодож байгаа...

Хүлээгээрэй, тэр Набиг мэдсэн, бас түүний харж байгаа зүг буюу намайг ч бас мэдсэн. Тэр намайг үерхэж байгаа гэж бодож байгаа. Би түүнд ингэж харагдмааргүй байна. Гэхдээ яагаад ингэж харагдмааргүй байдаг билээ?

Мэдэхгүй ээ, тархи минь хэтэрхий их ачааллачих шиг боллоо. Зүгээр л урагшаа хараад бэлтгэлдээ анхааръя.

"Удирдагчийн хэлсэнчлэн бидний дунд тийм холбоо байхгүй учраас буруугаар ойлгохгүй байгаасай гэж хүсч байна." Сухо ийн хэлсний дараа миний дотор уур хилэн буцалж эхлэв. Гэхдээ бас л яагаад?

Удалгүй 3-р зэрэглэлээс нэг залуу гарч, Чэний чихэнд ямар нэг зүйл шивнэхэд тэр инээвхийлэн бусдадаа тараахад нөгөө хэд нь ч бас хүйтнээр инээмсэглэнэ. Сухо түүнийг нь сонсоод арав гаран бэлтгэгдэгчдийг дагуулан, Чэнтэй цуг гарч явлаа.

"За өнөөдөр" гэсээр Чанёол яриагаа эхлэн, өнөөдрийн бэлтгэлийн талаар ярьсан ч өнөөх нь миний чихний хажуугаар өнгөрч байв. Миний толгой зөвхөн асуултуудаар хучигдана.

"Кай, чи яачихсан юм бэ? Өглөө тийм үг хэлсэнд тэгж их уурласан хэрэг үү? Уг нь зүгээр л тоглоом болгож хэлсэн. Бас бид чинь насанд хүрсэн хүмүүс. Ийм зүйл байдаг л зүйл биз дээ." Би өрөөндөө ороод, хана ширтэн суух зуур Наби ардаас ирэв.

"Үгүй дээ, зүгээр л бага зэрэг бодох зүйл байсан юм."

"Аан, би өглөөний үгэнд л уурлачихсан байна гэж бодоод эвгүй байсан." гээд томоос том инээмсэглэснээ,

"Нээрэн чи мэдэх үү? Сарын шалгалтын дараа бид нар хэд хэдэн ээлж болж, хоёр хоногийн гадуур байх амралт авдаг. Хамгийн муу байсан хэд нь бүр их дарамтлуулж үлддэг л дээ. Гэхдээ бид 5-р зэрэг юм чинь гарч болно. Чи юу хийнэ гэж бодож байна?"

"Гэртээ л очдог байх даа. Аав, ээж хоёртоо хол ажил хийж байгаа гээд хэлчихсэн. Санаа нь зовж байгаа байх. Чи хаачих юм бэ?"

MAFIA /MGL/Where stories live. Discover now