-04

2.6K 239 17
                                    



-аео

Ким Жунин

Удирдагчийн машин далд ороход хүмүүсийн гүнзгий амьсгаа авах нь сонсогдож эхэллээ. Үнэхээр тэгж их айдаг юм байх даа?

"Удирдагч явлаа гээд шууд жагсаал эгнээгээ алдаж байгаа юм уу? Ахлахууд чинь одоо хүртэл энд байсан хэвээрээ байна шүү."

Бидний урд дөрвөн залуу, нэг эмэгтэй зогсож байсан ба өнөөх эмэгтэй хахир дуугаар жагсаал нь замбараагүй болсон хүмүүсийг эргээд журманд нь оруулав.

"Хэсү, тэр өнөөдөр их муухай ааштай байлаа. Бид хоцорч болохгүй, явцгаая. Чанёол, Бэкхён биднийг дорд үзэж байгаа мэт энэ үйлдлийнх нь хариуд зүгээр өнгөрөөж болохгүй шүү. Бас шинэ хүмүүст ч гэсэн энэ газар ямар газар гэдгийг мэдрүүлээд өг."

Ахин хүйтэн болоод зэвүүцсэн хоолойгоор хэлэхэд, эгнээ болсон хүмүүсээс нэг эмэгтэй түүнийг даган, бас нэг машинд суугаад явлаа. Эрх мэдэл, зэрэг зиндаа...

Машин хөдөлсний дараа захын эгнээний дөрөв урагш гарч,

"Тэгэхээр өнөөдөр бага зэрэг хачин эхэлж, түрүүний үйлдэл ч нэмэгдээд үнэхээр сонин өдөр бололтой шүү. Ахиж бүтэн амьсгаа авахааргүй болтлоо гүйх болно." Урд зогссон байсан залуусаас нэг нь ам нээж, заналтайгаар хэлэв.

"Та гурав намайг дагаад яв." Өндөр цагаан залуу шинэ ирсэн гурван нөхрийг дагуулан, нийтийн байр луу алхана. Энд байгаа хүн болгон хүйтэн өнгө аястай юм аа.

"Бүгд төмөр хашааны гадуур зуун тойрог гүйнэ. Хамгийн сүүлд ирсэн арван хүн шийтгэлтэй. Бэкхён бид хоёроос илүү хурдан тойрсон хүнд ямар нэг зүйл... За угаасаа гүйцдэггүй юм чинь. Бэлдээд, эхэл."

Би ч бас гүйх хэрэгтэй байх. Яг ардаас нь гүйх гэж байтал хойноос

"Залуу, хайчих гэж байгаа юм?"

"Тэдний хойноос гүйх хэрэгтэй юм болов уу гэж бодоод."

"Чи надтай цуг явна. Одоо нэгэнт бидний нэг болсон юм чинь мэдэх үнэхээр их зүйл байгаа. Бичиж тэмдэглэхгүй цээжлээрэй." гэж хэлээд инээмсэглэн урд гарч алхлаа.

"Манайд удирдагчаас бусдаар яг тоотой зуун хүн бий. Одоо бол гурван хүний орон тоо дутуу байгаа л даа. Бид дотроо зургаан зэрэглэлд хуваагддаг. Цэвэр чадвараас хамаарна. Чам шиг шууд зэрэглэл дайрч орж ирсэн хүн байхгүй. Гэхдээ бардамнавал..." гэснээ над руу эргэж, маш хурдан хүзүүнд долоовор хуруугаа хүргэв. Сая би хөдөлж ч амжаагүй.

MAFIA /MGL/Where stories live. Discover now