-17

1.5K 168 4
                                    




-аео

"Энэ бол шинээр элсэхээр ирсэн хүмүүс."

Таван залуу миний өөдөөс харан, чимээгүйхэн зогсоно.

"Хувцсаа тайлцгаа." Энэ удаа тийм сонирхолтой зүйл алга. Онцлох зүйлгүй энгийн байна. Биш ээ, энгийн гэж бодож байна.

Тэд бага зэрэг гайхсан ч хэлснээр хийв.

"Тэнцлээ. Энгийн дажгүй л биетэй юм."

"Бөөрний дутагдалд удахгүй орно. Эртнээс эмнэлэгт очиж үзүүлсэн нь дээр шүү."

Харин дараагийнх нь. Юу вэ? Энэ чинь харин онцгой хүн байх чинь. Би түүний өөдөөс инээмсэглээд,

"Ви, их онцгой хүн байх чинь. Энд ямар хэргээр ирээ вэ?" гэв. Тэр миний өөдөөс зальжин инээмсэглээд, гарыг минь зөөлөн үнсэж мэндчиллээ.

"Эртний танилынхаа удирддаг газрыг өөрийн нүдээр харах гэсэн юм л даа. Анх шууд хараад таниагүйд чинь бага зэрэг гомдож байна шүү. Хоёулаа нэг биш олон удаа уулзаж байсан биз дээ?"

"Тэгсэн ч муу ч сайн ч хоёр жил өнгөрсөн байна. Хэл чимээгүй гэнэт алга болчхоод ингэж гарч ирж л байдаг. Хачин хүн шүү.

Тэгэхээр хонгор минь манайд заналхийлээд байгаа бүх зүйлийн ард чиний явуулга байсан байх нь ээ."

"Аргагүй л манай Тае. Толгой сайтай шүү." гэж хэлээд миний өөдөөс нүдээ ирмэв.

"Ийм зүйл ч ухаж ойлгохгүй бол яах билээ дээ. Чи нэгэнт ирснээс хойш тухтай ярилцаж, өнгөрснөө санацгаая. Би эхлээд ажлаа дуусгатал түр хүлээж байгаарай."

Бид нэгэн рүүгээ инээмсэглэх боловч нүднийх нь цаана нэгнээ гэсэн асар их тэмцэл агуулагдана.

"Та хоёр тэнцсэнгүй. Би илүү зүйл ярих зав алга. Гэхдээ эмнэлэгт үзүүлж байсан нь дээр байх шүү." гэж тэдэнд анхааруулаад, эргэж,

"Сохён аа, өнөөдрийн ажилд чухал зүйл байхгүй юм чинь би очих шаардлагагүй биз дээ? Ханёол аа, найдлаа шүү. Надад хуучин танилтайгаа цуг байх цаг хэрэгтэй." гэв.

Тэгээд би буцаад, байшин руугаа явлаа. Мэдээж миний араас Сухо, Сохён, Бэкхён гурав цуг алхах бол Ви миний хажууд зэрэгцэх аж.

Байшинд ирэхэд тэр шуудхан ороод буйдан дээр өөрийн мэт тухалсан ба ёжтой инээдээ нүүрэндээ тодруулсаар байв. Дайсныхаа газар нутаг дээр ирчхээд ийм тайван байдаг хүн түүнээс өөр байна гэж үү?

MAFIA /MGL/Where stories live. Discover now