Flashback02

1.3K 156 7
                                    




-aeo

Таван жилийн өмнө

Миний анхны хайр Ким Тэхён.

Сайхан инээмсэглэлтэй, хөгжилтэй залуу. Гэхдээ энэ төрх нь ердөө олон төрхийнх нь нэг баг байсныг би сүүлд мэдсэн.

***

"Хёнжү, чи хүсч байна уу?" Тэр над руу гартаа барьсан өвсөө сарвайгаад юу ч болоогүй мэт инээмсэглэн хэлнэ.

"Тэхён, юу хийгээд байгаа юм?" Би түүний гарыг түлхлээ.

Тэхён миний харж байгаагүй аймшигтай инээмсэглэлийг тодруулсаар над руу илүү ойртоно. Би түүний энэ төрхийг хэзээ ч харж байгаагүй болохоор айж байлаа.

"Чамд таалагдана аа. Оролдоод үз. Хэрвээ үүнийг хэрэглэдэг болчихвол хоёулаа илүү удаан хамт байх болно." Итгээд оролдож үзэх хэрэгтэй юу?

Би түүний гараас ороосон өвсийг нь авч амандаа зуухад тэр гал асаан, тамхи шиг сорохыг зааж өглөө. Гашуун амт амтагдан, хоолой хорсож эхлэв. Гэхдээ л би түүнтэй хамт байна гэх бодлоо тээн, сорсоор байлаа.

Эхлээд өдөрт нэг, дараа нь хоёроор, аажим аажмаар би хар тамхинд донтсон.

Бүх зүйл доройтсон. Миний бие өдөр бүр шархирч өвдөлт мэдрүүлдэг байсан хэрнээ тэр хар тамхи гээч зүйлээс татгалздаггүй.

Түүний хэлсний дагуу би хар тамхи хэрэглэхийн тулд, түүнтэй цуг мансуурахын тулд, бас өчүүхэн анхны хайрынхаа төлөө илүү их хамт байдаг боллоо. Үнэндээ хэзээ ч ханаж цадахааргүй хэрэглэдэг донтогч болсноо мэдсэн ч салж чадахааргүй болчихсон.

Тэхён хаанаас яаж олдгийг нь мэдэхгүй ч өдөр бүр надтай цуг мансуурдаг байв. Надаас мөнгө нэхдэггүй, надаас илүү зүйл шаарддаггүй. Зүгээр л бид цугтаа түүний том байшинд хоёулхнаа татдаг, сордог байлаа.

Тэр үеэс юм болов уу? Таашаал гээч зүйлийг мэдэрдэг болсон нь.

Нэг өдөр би хэлснээрээ түүний гэрт очсон. Гэтэл урдхан талд минь цусандаа хутгалдсан эмэгтэйг тэвэрсэн төрх угтаж авсан юм.

"Тэхён аа, би ирлээ. Өнөөдөр хэдийг--"

Тэр хэн нэгэн эмэгтэйг хутгалаад, тэвэрчихсэн зогсож байлаа. Үхчихсэн юм байх даа?

"Чи буруу цагтаа орж ирлээ. Нааш ир ээ." Тэхён хутгаа сугалан аваад, над руу ойртоно. Тэр...

Бие минь өөрийн эрхгүй эргэж харж, гэрээс нь хар хурдаараа гүйж байв.

Тэр хүн алчихсан? Тэр алчихсан. Дүр зураглал нь толгой дотор эргэлдэж, хэзээ ч гаргаж байгаагүй хахир хоолойгоор хэлсэн тэр үгс нь чихэнд хадсаар байв.

MAFIA /MGL/Where stories live. Discover now