-аео"Сохён аа, өнөөдөр их аятайхан зүйл сонсчихлоо. Орой манайд цугла гэж хэлээрэй. Мэдээж ойролцоох хүмүүсийг ч бас яахаа мэднэ биз дээ."
Би ахин дахин чихээ оролдож, өнөөх зүрхний хэмнэлийг дотроо аялана.
Цаг хугацаа хурдтай өнгөрч, нэг л мэдэхэд бид компаний гадна ирсэн байлаа. Бүтэн цаг гучин минут суучихсан байна.
Сэтгэл санаа сайхан байхад дордуулсан хүн өнөөдөр өршөөлгүй.
Сохён хаалга онгойлгож өгөхөд өндөр барилгын гадаах ажилтнууд чимээгүйхэн зам тавьж өгнө. Би төв царайгаа гаргасаар тэдэн дундуур алхахад хойноос Хэсү, Ханёол, Сохён гурав алхах аж.
***
Цагийн зүү оройн хорин нэгэн цагийг заахад эхний хоёр зэрэглэлийнхэн миний хэлснээр цугласан байлаа.
"Сохён аа, гадаах хүмүүс ээ явуул гэж хэлсэн байх аа? Бүгд цуглачихсан байхад гадаа нэг хүн нууцаар зогсоод байх юм. Би ийм зүйлд дургүй шүү."
"Би бүгдэнд нь хэлсэн дээ. Гарч харчхаад ирье."
Энэ ая чинь хэнийх билээ? Их энгийн...
"Би яагаад наснаасаа болж тэнцэхгүй гэж? Манай гэр бүлийнхэн бүгдээрээ үхчихсэн. Би энэ шийдвэрийг гаргаж энд ирэхэд амархан байсан гэж бодоо юу? Бүх зүйлээ дэнчин тавиад би энд ирсэн. Гэтэл яагаад?
Би биеийн чадвараараа эмэгтэйчүүдээс хамгийн сайн байсан. Эмэгтэй хүн ч гэсэн орж болдог гэж хэлсэн хэрнээ яагаад намайг тэнцүүлэхгүй байгаа юм бэ?"
"Сохён аа, оруулаад ир."
Бүтэн өдөр уг нь их аятайхан өнгөрчихсөн юмсан. Ингэж ядаргаа болох гэж.
Сохён гаднаас өчигдөр надад анхны үнсэлтээ өгсөн, шалгуурт тэнцээгүй охинтой цуг орж ирлээ.
"Тавьчих. Тушаал өгөх хүртэл битгий хүр."
"Би энд орохыг үнэхээр их хүсч байна. Насаар ялгаварлах чинь шударга бус байна."
Энэ миний өөдөөс дуугардаг хоолойг боомилох хэрэгтэй юу? Аль эсвэл аймшиггүй цохилж, үнэнийг нь хэлдэг зүрхийг нь зогсоох хэрэгтэй юу?
"Шударга бус гэсэн үү? Чи шударга зүйлийн талаар юу мэдэх вэ?"
Юу ч мэдэхгүй байж шударга эсэхийн талаар надтай ярих гэж үү, инээд хүргэчихлээ. Өөрийн эрхгүй шүдээ зууж байна. Яагаад чиний үг миний хуучин амьдралыг сануулаад байгаа юм бол?
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...