-27

1.2K 157 7
                                    




-аео

"Тэр газарт нийт зургаан бэлтгэгдэгч, нэг 4-р зэрэглэл амиа алдсан."

Бэлтгэгдэгч нар өөрсдийгөө хамгаалж яагаад чаддаггүй байна аа? Тийм газар амиа алдах хайран биш байсан юм байх даа?

"Болно, та нар өнөөдөр их сайн ажиллаа. Одоо байрандаа очицгоо."

Миний амнаас магтаал унагаахаар сайн ажиллаа.

Харин Кайн зүрхний хэмнэл огт өөр байна. Зүрхнийх нь цохилт хүртэл өөрчлөгдөхөөр гэмшээд байгаа юм уу? Чи үнэхээр гэнэн хүн юм. Амьдралд үүнээс ч илүү зүйлс маш их тохиолдоно.

Би түүнд өөрийн эрхгүй санаа зовон зогсож байлаа. Хэзээнээс хүмүүстээ ингэж их анхаарал хандуулдаг байсан билээ? Зүгээр л орхиё.

Гэхдээ л орхиж чадахгүй нь.

"Чэн холбооны төхөөрөмж асаалттай үгүйг нь шалгадаг самбар хаана байна?"

"Энэ"

Тэр надад цүнхнээсээ самбар гарган өгөхөд Кайн төхөөрөмж ногоон гэрэл ассан харагдана.

"Намайг Кайтай холбо."

Чэн өнөөх самбараа компьютер луугаа холбоод, хэдэн товч дарахад би холбогдлоо.

"Кай, орой манай байшинд ирээрэй." Тэр юу ч дуугараагүй учраас би таслаад, байшин руугаа явав. Миний хүртэл сэтгэл санаа үймүүлээд хаячих юм.

Хувцсаа сольж, усанд орон, архи гаргаж тавив. Бүх зүйл дууссан. Гэхдээ тэр хэрэггүй амьтны үг санаанд ороод байна. Өөрийн болгоно гэнэ шүү. Мөрөөдчихсөн юм.

Би түүний үгийг бодсоор нэг шил ууж дуусгалаа. Согтох болоогүй байна. Ахин нэг шил задлаад сууж байтал Кайн зүрхний цохилт сонсогдож эхлэв.

Тэр намайг харснаа ширээн дээрх шилтэй архийг гүйлгэн харна.

"Би одоохондоо эрүүл байна." Яг л бодож байсныг нь таасан бололтой үл ялиг цочоод...

Цочоод, өмнөх удаа бас тэр цочсон билүү? Өмнөх удаа?

"Гэхдээ намайг яагаад дуудсан юм бэ?"

Доошоо харсан чигтээ өөртөө итгэлгүйхэн хэлнэ.

Харц нь газар цөмлөөд орох нь ээ.

"Хүн алснаасаа болоод, гэмшсэнээсээ болоод чи энгийн байж чадахгүй байна.

Үхэх нь үхэж, үлддэг нь үлддэг хорвоо. Чи мартах ёстой."

MAFIA /MGL/Where stories live. Discover now