-аеоКим Жунин
Энэ газарт ирээд гурав хонолоо. Эхний хоёр өдрөөс хойш бэлтгэлүүд цэгцэрч, намайг ирэхээс өмнөх байдалд орсон. Тиймээс арай хялбар болсон гэж бодож байна.
Гэхдээ би одоо хүртэл бууж өгөх үү, эсвэл цааш алхах хэрэгтэй юу гэдгээ мэдэхгүй хэвээр. Яг л урсгалаараа шинэ хүмүүстэй цуг явж байна. Эхний зэрэглэлүүд ч надад нэг их анхаарахгүй байгаа. Энэ нь надад амар санагдаж байна.
Удирдагч руу харахад би догдолдог гэдгээ илүү сайн ойлгодог болсон. Энэ харин ямар утгатайг ойлгохгүй байгаа. Сүүлийн хоёр өдөр тэр ч бас нэг их сайхан ааштай байгаагүй бөгөөд миний урд удаан зогсдог гэж бодсон нь ердөө миний төсөөлөл байсныг мэдсэн.
Өнөөдрийн гүйлтийг дуусгаад байрандаа иртэл Шиүмин болон Ханёол ирсэн байлаа.
"Ямар ч удаан алхдаг юм дээ. Бид хоёр замаараа төв байр орчхоод ирж байхад чинь." гэсээр Ханёол зандрана.
Өнгөрсөн хоёр бүтэн өдөр би түүнд толгойгоо эргэтэл загнуулсан гэхэд болно. Сухо бидэнд ерөнхий зааварлаж байгаа ч би 5-р зэрэглэлд хамаарах тул тэдний гарт очсон. Шиүмин ч бас цагаа тулахаар хариуцлагаа ухамсарлан, биднийг зандчина. Эхний өдрүүдэд дажгүйдээ орж байсан бол одоо шинэ гэсэн тодотгол ор мөргүй болж, чих тайван байх цаг мөч хомс.
"Тэгэхээр хувцаснуудаа сольчих. Бид хүлээж байя." гэж Шиүмин эелдэгээр хэлэхэд бид түргэн гэгч нь өрөөндөө орчхоод эргэж ирэв.
"Дараагийн долоо хоногт сарын үндсэн шалгалт болно." Ханёол царайны хувиралгүй шуудхан хэлэхэд бусдынх нь нүд томрон,
Наби "Ийм хурдан уу?"
Ханёол "Хурдан биш ээ, яг болдог долоо хоногтоо л байна. Харин үндсэн тов нь ирэх долоо хоногт гарна. Та нарыг яг ингээд мартчихсан гэдгийг мэдсэн болохоор анхааруулах тушаал ирсэн."
Жисүн "Бид 4-р зэрэгт тэнцэж ордоггүй юм аа гэхэд энэ түвшиндээ үлдэх хэрэгтэй юмсан."
Минхо "Өөртөө итгэлгүй байна."
Хюнчол "Та хоёрын бодлоор бид яах бол?"
Шиүмин "Наби дээшлэхгүй бол ахин бэлтгэгдэгч түвшин рүү унана гэж Чанёол дуулгасан. Чи анхаарах ёстой."
Ханёол "Гэвч чи муудсан хэвээр байна. Анх энд ирэхдээ харагдсан нүдэн дэх оч чинь бүрмөсөн унтарчхаж."
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...