-aeoКим Жунин
Бид хоол идэнгээ элдвийг ярилцах зуур хаалгаар нэг л танил алхаа гишгээ орж ирлээ. Би түүнийг харсан тэрхэн мөчидөө л танив. Удирдагч байна.
Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч би шуудхан нүүрээ буруулан, суулаа.
Айсан юм болов уу? Тэр намайг мартчихсан байх вий гэхээс. Сайхан амьдарч байхад нь ахиж очоод үймүүлчих юм болов уу гээд.
"Зүгээр үү?" Сандарсандаа ус уумаар аядан, бага зэрэг сонин царайлахад Мисон надад алчуур сунгаад санаа зовж байв.
"Тийм ээ, би угаалгын өрөө орчхоод ирье." гээд сандлаасаа босохдоо удирдагч хэн нэгэн залуутай цуг яваад өгөхийг харлаа.
Би юу бодсон юм бол? Тэр намайг таних ч үгүй байна шүү дээ.
Хоолны газраас гарч, түүнийг ардаас нь харсаар зогсоход байшингаас нь, тэр хашаанаас нь гарч байсан үе шиг цээжинд минь өвдөлт мэдрэгдэж байв. Яагаад намайг ингэж их өвтгөөд байхад хүртэл таныг мартаж чаддаггүй юм бол оо?
Эргэж орохоо хүртэл мартаад, шуудхан хаа нэг тийш алхаж эхэллээ.
Мартах цаг нь уг нь болсон. Бүтэн нэг жил өнгөрсөн шүү дээ. Түүний тэр аз жаргалтай байх нь л хангалттай байтал хажууд нь байхгүй байгаадаа бухимдаж байна.
Хажууд нь байхыг хүссэн.
Тэгж жаргалтайгаар инээлгэхийг хүссэн.
Санаа зоволгүй инээмсэглэдэг төрхийг нь зөвхөн би харахыг хүссэн.
Гэвч түүний хажууд би биш өөр нэгэн байна.
Үнэхээр л би түүний дэргэд байх эрхгүй юм болов уу? Яагаад намайг биш түүнийг хажуудаа байлгаж байгаа юм бол? Тэр ер нь хэн юм бэ?
Нэг мэдэхэд би орчин тойрноо харлаа. Хотын зах хавьцаа ирсэн байх ба утсаа харахад Мисоноос, Тэминаас маш олон дуудлага, зурвас ирсэн байв. Хариулахыг хүсэхгүй байна. Утсаа тэр дор нь шуудхан унтрааж орхилоо. Надад зүгээр л тайвшрах цаг хэрэгтэй.
Харин хажуудаа Мисоныг, аль эсвэл Тэминыг биш удирдагчийг байлгахыг хүсч байна.
Явсаар хотоос зайдуухан хоосон цэцэрлэгт хүрээлэнд ирлээ. Шөнийн зөөлөн салхи салхилан, үл ялиг сэрүүн орчин бий болгоно.
Удирдагч бүтэн нэг жилийн турш хаачсныг мэдэхгүй ч компаныг нь Сохён удирдаж байсан. Хаачсан юм бол? Эргэж очиход хүртэл байхгүй байсан.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...