Author's note: Оруулах гэж хэр ч удаан хадгалчхав. За сануулж хэлэхэд 5.5k үгтэй учраас заваа харж байгаад уншаарай. Үүнээс илүү онцгой хэсэг орохгүй байж магадгүй шүү.
-aeo
"Чи тэгээд хөөчихсөн хэрэг үү? Бүр жинхэнэ шалтгааныг нь сонсоо ч үгүй байж. Ийм хатуу байж болдог юм уу? Хайр дурлал, үерхлийн асуудалд--"
"Мэдэхгүй ээ, тэр үед зүгээр л... За. За, миний бие муу байна."
"Хэзээ ч царай алдаж, сульддаггүй хүн... Болгоомжтой хэвт. Би ахыг чинь дуудаад, хоол аваад ирье."
"Хоол идмээргүй байна."
Сохён биеэ бараг л дийлэхгүй байгаа намайг өргөн, хэвтүүллээ. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч миний бие үнэхээр сул болчхоод байна.
Миний гэдэс тийм том биш ч 5 сартай гэхээр жирэмсэн гэдэг нь хангалттай мэдэгдэхээр болсон. Нээрэн сүүлийн хоёр сар үзлэгтээ ч ороогүй юм байна. Хоолны хордлого арилаж, их хоол иддэг болсон ч Жуниныг явуулснаас хойш бараг л юм идээгүй. Ер нь идэх хүсэл төрөхгүй байна.
Уг нь би хүчтэй байх хэрэгтэй юмсан...
Ким Жунин
Аав минь энэ хорвоогоос явчихлаа. Өдийг хүртэл миний хамгийн том дэмжигч, хамгийн том үлгэр дууриал байсан. Гэтэл тэр минь энэ хорвоогоос үгүй болчихлоо.
Надад хэцүү байна.
Харин ийм үед Хёнжү үнэхээр яасан нь мэдэгдэхгүй намайг тоохгүй байгаа. Түүнийг ажилтай байгааг, бие нь ядарч байгааг мэдэх ч тэр намайг өөртөө бүр хүргэх ч үгүй байна.
Мэдэхгүй юм даа, надаас яагаад зайлсхийгээд байгаа юм бол?
Тэр бүр зарим өдрүүдэд ирж хонох ч үгүй байсан. Ийм үед би яах ёстойгоо ойлгохгүй байна.
Байшин дотор хав харанхуй гаднаас тусах гэрэлгүй орчинд түүнийг хүлээж суухад дотроо бага зэрэг гомдож байлаа.
Би түүнтэй удаан хамт байгаагүй ч ямар зан ааштай гэдгийг нь мэднэ. Гэхдээ надад анхаарал тавихгүй цаашаа зүтгээд байгаа мэт үйлдэлд нь өөрийн эрхгүй гоморхоод байх юм. Хэцүү байна.
Түүн рүү хэдэн ч удаа зурвас бичиж, залгасан тоохгүй. Очих болохоороо ажилдаа дарагдаж байгаа хүнд садаа болчих юм шиг харагдаад хаалгыг нь татаж чадахгүй. Ирэхэд нь үг солиход ядарснаасаа болоод унтчихдаг.
Үнэхээр эргэлзээ төрөөд хэцүү байна.
Эцэст нь хаалга онгойн тэр орж ирлээ. Удаан алхаа, чимээгүй байдлыг нь харахад ахиад л намайг тоохгүй байх.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...