-аеоӨрөөний хажуугаар хүмүүс зөрж хэд хэдэн төрлийн чимээ сонстоход бие минь өөрийн эрхгүй нойрноос сэргэв. Хүмүүс хажуугаар явж өнгөрч байна гэдэг чинь аль хэдийн өглөө болсон байна гэсэн үг.
Орноосоо босч цонх руу ойртоод дотуур хувцас, биедээ тогтоосон хүйтэн хутгатайгаа хөшгийг ярлаа. Хоёр давхрын том цонхны урд зогсоод, гадагш ширтэхэд гадаах хүмүүсийн зүрхний лугшилт бүр сонсогдоно.
Тэднийг өглөөний найман цагаас хойш л манай байшин руу дөхөхийг зөвшөөрдөг.
Харин намайг унтаж эхлэхээс энэ хугацаа хүртэл ойрын 50м радиуст хүн ойртуулдаггүй. Учир нь би унтах хэрэгтэй.
Хэрвээ орж ирсэн бол тэр нь дүрэм зөрчсөн манай тал, эсвэл намайг алах гэсэн дайсны тал. Ер нь ойртсон хэн нь ч байсан алчихдаг юм.
Хашааны өмнө байсан хоёр залуу ямар нэг зүйл ярихдаа нүднийхээ булангаар над руу ганц нэг ширтэнэ. Тэдний хэмнэлд дөнгөж сая өөрчлөлт орсон.
Инээмсэглэн, тэдэн рүү даллаад угаалгын өрөө рүү явлаа. Хүйтэн шүршүүрт биеэ зайлчхаад хувцсан дундаасаа хар өнгийн албаны цамц, эрэгтэй маягийн хүрэм сонгож, доогуур нь мөн л эршүүд хар өмд өмсөв. Би хар өнгөнд, бас иймэрхүү загвартай хувцсанд дуртай.
Би өрөөнөөсөө гарахад Сохён болон хэдэн залуус дагалдан зогсоно.
Хамгийн түрүүнд хорооллын хязгаарт байрлах бэлтгэлийн байранд ирлээ. Энэ газарт манайхан бэлтгэлээ хийдэг. Би үүнийг өглөө бүр эхэлж шалгадаг юм. Бас бүгдийнх нь биед хүрч, үзлэг хийнэ.
Олон хүн амьдрахад зориулагдсан хоёр байр байх бөгөөд энд нийт далан хүн амьдардаг.
Манай байгууллагад надаас гадна яг тоотой зуун хүн бий. Мэдээж үргэлж дээшилж, доошилж, үхэж, бас нэмэгддэг.
Энэ газарт энгийн анхан шатны хүмүүс байрлана. Тэднийг чадвараас нь хамаарч би тушаал өгч, биелүүлснийг нь дээдэх хүмүүстэй нь харьцуулснаар шийдвэр гаргадаг. Яахав заримдаа ганц нэг хэрэггүй золиосонд явуулах хүний хэрэг гарахад Сохён нэмдэг юм.
Бүхэл бүтэн зуун хүнийг бүхэлд нь би өөрөө гардан хариуцаж, анхаарал тавин, ажиллуулдаг болохоор л манайх 'хамгийн' гэсэн тодотголоо алддаггүй юм.
"Эрхэм ээ, энэ шинэ хүмүүс. Өмнөх долоо хоногт тэсрэх бөмбөгийн хэргээр амь үрэгдсэн хүмүүсийн оронд орж ирсэн. Та шалгаад үз. Тэгж байж авах эсэхээ бүрэн шийднэ."
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...