-03

2.6K 258 31
                                    



-aeo

"Танд таалагдсан байж болох ч шууд тав дугаар түвшин гэдэг чинь хэтэрхий ахадсан юм биш үү?"

"Үгүй ээ, түүнийг учрыг нь олж өсгөж чадвал их аятайхан юм билээ. Дээрээс нь чи тэр зүрхний цохилтыг нь сонссон ч болоосой. Үнэхээр үзэсгэлэнтэй."

Би үгээ дуусгахад Сохён хэлсэн үгэнд минь гайхан надад машины хаалга онгойлгож өгөв.

Өмнө нь хэзээ ч түвшин алгасах шийдвэр гаргаж байсангүй. Тиймээс л тэр гайхсан байх.

"Тэгэхээр үзэсгэлэнтэй залуугийн талаар яриач?"

Түрүүн уурлаж байсан ч саяны ая намайг бүхэлд нь сэргээж чадлаа. Залуу минь чи үнэхээр таалагдаж байна шүү. Би түрүүнээс хойш хэдэн удаа таалагдсан талаараа бодчихов оо? Инээдтэй юм.

"Ким Жунин, сонгосон нэр Кай. Танаас насаар хоёр ах. Гэр бүлтэйгээ холбоогүй байдаг. Дундаж орлоготой айлын ганц хүү. Бүжигчин мэргэжилтэй бөгөөд өөрийн гэсэн студитэй байсан ч санхүүгээс болоод хаагдсан. Нэг үе хөгжим ч хөөцөлдөж явсан юм байна. Бие хамгаалах урлагаар өөрөө сураад хоёр жил болсон. Ер нь мөнгөний төлөө орж ирсэн гэхэд хэлсдэхгүй."

Тэгэхээр бүжигчин, дуучин залуугийн зүрхнээсээ тоглох ая ийм байдаг байх нь ээ. Ахиад сонсохыг хүсч байна.

Хонгор минь хэрвээ чи хүсвэл зөвхөн чамд миний өрөөний хаалга үргэлж нээлттэй шүү. Ким Жунин...

Ким Жунин

Мафийн шалгалт. Сүртэй сонсогдож байна.

Би өмнөх хоёр шалгалтад нь дундаж л байсан. Тэгэхээр энэ удаад тэнцэх эсэхдээ эргэлзэж л байна шүү. Хийх ажилгүй болсон цагт ийм газар хүртэл хөл өөрөө хүрээд ирэх юм даа.

Тэдний дуудсан газарт ирэхэд том бүхээгтэй машин ирсэн байх ба дотор нь хоёр эмэгтэй болон есөн залуу суусан байв.

Залуус нь зарим нь айсан, зарим нь өөртөө их л итгэлтэй харагдах бол хоёр эмэгтэйн нэг нь хөмсгөө атируулан цонх ширтэж, нөгөөх нь эргэн тойрон руугаа эмээсэн харц шидлэнэ.

"Миний сонссоноор энэ газрын толгойлогч нь ердөө хорьхон настай хэрнээ үнэхээр аймшигтай гэсэн."

Залуухан нэгний удирдлага байх нь.

"Юу вэ? Хорь оо? Өлгийнөөсөө гараагүй охин юм биш үү?"

"Нялх ногоо юм биз дээ? Бүр амталмаар санагдчихлаа." гэсээр уруулаа долоомоор аядана.

MAFIA /MGL/Where stories live. Discover now