-аеоОлон тооны энгийн дасгалын цаг дуусахад хөлөрч туйлдсан хүмүүс л харагдана.
"Та нарт тэнхээгээ зөв хуваарил гэж хэлдэг биз дээ? Өнөөдөр та нар өөрсдийнхөө бүх чадварыг харуулах ёстой. Одоо л жинхэнэ харуулах цаг чинь ирчхээд байна. Харин одоо өөрсдийгөө яахыг хар даа." гэж Сэүн чангаас чанга бүгдэд нь сонсогдохоор хэллээ.
Залуус түүний үгийг сонсоод орилолдон буцаж сэргэсэн боловч ядарсан гэдэг нь илт харагдана.
"Овоо доо. Одоо л жинхэнэ манайхан шиг харагдаж байна. Ядарч, туйлдаж байсан ч тэс. Тэсэж чадвал, хичээж чадвал, үлдэж чадвал чи дээшилнэ."
"Өмнө нь өөдөөс нь тулж байгаагүй хүмүүстэйгээ хамтарч эхэл." Сэүн тэдэн рүү жуумалзан хэлчхээд, шүүмж хэлэхээр дунд нь орлоо. Бусад нь ч бас өөрсдийн хэсэг дээрээ очин зааварлана.
Сохён, Хэсү хоёр хоорондоо хамтарч байсан бол би тэдэн дундаас нэгэнтэй нь тулахаар боллоо.
"Надаас айлгүй өөдөөс минь дайрч чадахаар хүн байна уу?" гэхэд 4-р зэрэглэлээс нэг залуу гарч ирлээ, хэвийн... гэхдээ хуурамч.
"Зүү ашигладаг байх аа? Гаргаад миний өөдөөс дайр." гэж хэлэхэд инээмсэглэх авч дотроо атгаг санаа агуулан, намайг дийлчихвэл хэр өндөрлөгт гарахаа бодно. Таалагдахгүй болчихлоо.
Над руу эхлээд гурван зүү шидээд, бултах зуур нь дөхөх гэсэн ч түүний зүүг би нэг их хөдлөлгүй хажуугаараа гаргасан тул хурдан дөхөж ирэхдээ хойноосоо буу гаргаж, хөл рүү минь буудах оролдлого хийлээ.
Би түүний нэг гараас барин, хөлөөрөө бултаж амжтал буугаа орхин хутгаараа боолт хийсэн байсан гар луу минь довтлоход би түүний хэвлий өшиглөлөө. Тэр даруйхан доош сөхрөн унасан ба хэрвээ түүнийг олон зэвсэг гаргаагүй бол өшиглөхгүй байсан юм. Гэхдээ зөөлөн л байсан даа.
"Битгий хуурамч зан гаргаад бай. Ядаж л энд шударга бай. Жинхнээсээ хүчтэй дайсантай тулгарахад наад хөгийн бяцхан залиуд чинь төвөг удна уу гэхээс хэрэг болохгүй." гээд гараараа хүрвэл нэг хавирга нь л дөнгөж цуурсан байлаа.
"Ийм юм ч даахгүй. Ганц хавирга л цуурсан байна." гэж хэлээд гараас нь чирж, хананы хажууд авчирав. Бэлтгэл дууссаны дараа л чамд анхаарал тавих нь дээ. Бүгд энд байгаагаас хойш чамд туслах илүү хүн байхгүй.
"Өөр хүн?" гэж хэлэхэд ээлжээ хүлээсэн аятай 3-р зэрэглэлийн залуу өмнө минь гарч ирэв. Түрүүнийхийг бодвол хамаагүй илүү юм. Сэтгэлзүйн хувьд ч, чадварын хувьд ч.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...