-аеоҮстэй толгойноос их ажил алга.
Над шиг хүн бүр компани дээр илүү цагаар ажиллаж байна гэхээр энэ яавч энгийн асуудал биш.
Энэ удаа асуудал гаргасан нь бүр нэг хүн ч биш бүтэн тасаг байх гэж. Тэр том төсөл дээр ажиллаж байж яахаараа асуудал гаргаж чаддаг байна аа?
"Бүгд халагдсан. Дахиж энэ газар үзэгдээд хэрэггүй шүү." гэж хэлээд тэдний материалыг нүүр лүү шидэж орхилоо.
"Гэхдээ та бидэнд алдаагаа засах боломж--" Би тасгийн ахлах гэж нэрийдэх нэгний үгийг таслан өөдөөс нь харвал тэр айсандаа дуугаа хураачихав.
"Ийм зүйл хийчхээд ямар нүүрээрээ ингэж хэлдэг байна аа? Чи ямар газарт ажиллаж, хэний өөдөөс илүү дуугараад байгаа юм? Би хэнд ч хоёр дахь боломж өгдөггүй. Амьсгаатай байгаа дээрээ эндээс гар. Би их эелдэг аашилж байна шүү."
Би энэ газрын ажилтан бүрийг өглөө шалгах ёстой юу?
"Сохён аа, би өөрөө энэ асуудалд оролцох хэрэгтэй бололтой. Ийм том газар авчихсанаас хойш тэр хөгшчүүл зүгээр суухгүй нь лавтай. Би энэ удаа тэдний амыг өөрөө таглана. Надад өнгөрсөн хоёр долоо хоногийн бүх бичиг баримтыг нь авчир."
***
Хэд хоног нойр хоолгүй биеэ хөдөлгөхөд ядардаггүй хэрнээ яагаад бичиг цаастай зууралдахаар ингээд байдаг юм бол оо.
Шөнийн гурван цагийн алдад би өрөөндөө орж ирэхдээ л хэр их ядарснаа мэдэрч байв. Энэ гэхдээ биеийн ядрал бус толгойгоо хэт их ажиллуулснаас болж байлаа.
Өглөөний сэрүүлэг аятай чихэнд олон төрлийн цохилтууд хангинахад би нойрноосоо сэрж, шинэ өдрийг угтав.
Асуудал гарлаа л бол шуудхан үгэлж, юу ч хийдэггүй атлаа хувьцаа эзэмшигч гэдэг олон цагаан толгойнуудад захирал нь өөрөө тайлан тавих болчих гэж.
Заримдаа бүгдийг нь алах талаар ч бодох юм. Гаднаас цацрах гэрлийг бүгдийг нь ядах зүйлгүй нэвтрүүлдэг том шилэн цонхны мм бүр нь цусанд будагдаад л. Төсөөлөх төдийд инээд хүрчихлээ.
Гэвч арыг нь даах хэрэг биш л дээ. Энэ нийгэмд эрх мэдэлтэй нэгнийх нь амь алт шиг үнэтэй болохоороо би давуу эрхтэй байсан ч үгээр идэгдэж, нууж хаах бололцоо багасна.
Өглөөний үзлэгийг хийхэд бүгд л хэвийн байх авч зарим нэг сонирхолтой зүйлс олны нүднээс далд өрнөж байлаа. Би хэдий тодорхой сайн мэдэхгүй ч нэг эмэгтэй дурлалдаа шатаад эхэлчихсэн байна. Сонирхолтой хэрэг шүү. Хасагдах гэж байж хайр дурлал хөөж л байдаг.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...