-40

1.4K 167 33
                                    




-аео

Ким Жунин

Удирдагчийн дэргэд байх үнэхээр сайхан байна. Түүний миний өөдөөс хардаг тэр шулуун харц, инээмсэглэдэг төрх нь үнэхээр дур булаам. Хамт байх тусам л би түүн рүү татагдаж байгаагаа мэдэрч байна.

Үргэлж миний цээжийг дэрлээд, гарыг минь атгаад унтана. Тайван, энгийн төрхтэйгөөр.

Би нөгөө гараараа үсийг нь зөөлөн илээд, царайг нь удаан ширтэх зуур нүдээ ганц нэг анивчсаар сэрлээ.

"Өглөөний мэнд."

"Өглөөний мэнд." Нойрмог төрхтэйгөө инээмсэглэнэ. Тэр хэсэг зуур чимээгүй хэвтснээ дээш өндийн бослоо.

"Өнөөдрөөс эрхэлж дуусах юм шиг байна. Ажлаа хийх хэрэгтэй." гэж хэлээд, сунайв.

Ажил гэснээс утсаа унтраачихсан. Бүгдийг нь орхичихсон юм байна. Хоёр өдөр миний хуваарь байгаагүй ч Тэмин одоо ядарч унах гэж байгаа даа.

"Нээрэн бүх ажлаа орхичихсон юм байна."

Тэр инээмсэглэн босоод, хувцсаа өмсөхөөр явлаа.

"Мэдсэн юм аа. Алдар нэрд хүрсэн бүжигчин ингээд байж болж байгаа юм уу?"

"Бүжгээс илүү чи сонирхолтой санагдаад л орхисон хэрэг. Одоо хүндэтгэлгүй ярьж болно биз дээ?" Би түүний ард очоод, бэлхүүсээр нь зөөлөн тэвэрлээ. Холдмооргүй байна.

"Мэдээж болно. Тэгж байгаад зав цаг ихтэй болохоороо очно оо. Бүжиглэж байгааг чинь хармаар байна."

"Би бүжиглэж байхдаа илүү сайхан харагддаг шүү. Жинхэнэ эр хүн шиг халуухан харагддаг." Тэр над руу эргэж хараад, хүзүүгээр минь гараа оруулж, уруул дээр минь үнссэнээ,

"Тэгвэл хурдан харахын тулд эхлээд завтай болох хэрэгтэй." гэж хэлэн надаас холдов. Зальтай эмэгтэй.

Биднийг ийн зогсох зуур хаалга нээгдэн, Сохён орж ирлээ.

"Хөөх, Кай энд байсаар л байгаа юм уу? Чи ажил төрөлгүй юм уу? Энд бүтэн хоёр хоночихлоо."

"Ажил байгаа. Одоо хийхээр явах гээд л байна."

"Чамаас болж би бүтэн хоёр өдөр эргээд ерөнхий захирал болсон юм шиг л завгүй гүйлээ."

"Хийснээрээ цалин авч байгаа юм байж гомдоллохгүй шүү." Удирдагч хажуугаар орон, намайг өмгөөлөөд,

"За явцгаая. Кай чамайг дөхүүлээд өгье. Чимээгүйхэн машинд суугаарай." гэж гараараа дохив.

MAFIA /MGL/Where stories live. Discover now