-39

1.2K 164 20
                                    




-аео

Түүний зүрхний хэмнэл үнэхээр тайван, намуухан, үзэсгэлэнтэй хэвээрээ байна. Гарыг нь барьж, түүнд биеэрээ наалдан, хэвтэх тухтай санагдаж байв.

Бид хоёр хоёул нэгнийгээ сайн мэдэхгүй, сайн танихгүй атлаа яагаад хоёр биен рүүгээ ингэтлээ татагдсан юм бол?

Гэнэт түүний гар хөдлөн, намайг өөртөө илүү татаад,

"Таныг ингээд тэврэхийг үнэхээр их хүссэн. Дэргэд чинь байхыг ч үнэхээр их хүссэн.

Би таныг сайн мэдэхгүй, тэгж их хугацааг хамт өнгөрөөгөөгүй ч дэргэд чинь байвал л хамгийн аз жаргалтай байх юм шиг байна.

Үүрд гэж хэлэхгүй ээ. Гэхдээ хувь тавилан биднийг илүү их хүчээр салгах хүртэл та миний дэргэд байх уу? Албан ёсоор надтай үерхэх үү?" гэж хэлэхдээ цээж нь түгшүүр дүүрэн байх ажээ. Өхөөрдөм юм.

Би өөдөөс нь инээмсэглээд,

"Тийм ээ, тэгэхийг хүсч байна.

Надад дурсахыг хүсэхгүй өнгөрсөн бий. Аз жаргалтай гэхээс илүү адармаатай дурсамжууд илүү их бий.

Гэхдээ өнгөрснөөрөө амьдрах биш ердөө дурсамж гэдгээр нь хадгалаад чиний дэргэд баймаар байна." гэж хэлэв.

Би илүү зүйл сонсохгүй зөвхөн түүнд анхаарч байсан ч удалгүй ойрхон цохилтууд олноороо сонсогдож эхэллээ.

"Хувцсаа өмс." гэж Кайд шивнээд, өөрөө ч юм олж өмсөн, чимээгүйхэн гэтсээр хаалгаа нээв. Гэтэл цаана нь байсан хэд хэдэн хүмүүс олноороо уналаа. Тэд энд юу хийж байгаа юм бэ?

"Юу хийж байгаа юм?"

"Чамд санаа зовоод. Энэ муу бүр ахиад--"

"Ах аа, би түүнд зөвшөөрчихсөн."

"Сонссон л доо. Гэхдээ би зөвшөөрөхийг хүсэхгүй байна."

"Ах аа, гуйя. Энэ миний сонголт. Би ч гэсэн хүнтэй үерхэх хэрэгтэй шүү дээ. Байнга аймшигтай аашлаад байна гэж юу байхав дээ?"

"Үерхэж болно оо. Гэхдээ яагаад тэр гэж?"

"Та түүний юунд нь дургүйцээд байдаг юм?"

"Зүгээр л... Зүгээр тэр надад таалагддаггүй." Энэ үеэр хамт байсан хэд нь чимээгүйхэн босоод доош буух гэж байлаа.

"Та нар ч гэсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байгаа өрөөний гадаа юу олж сонсох гээд байж байдаг юм? Ер нь хэзээнээс эхэлж сонссон?"

MAFIA /MGL/Where stories live. Discover now