Анхны санаа

1.1K 96 10
                                    




-аео

Би та нарт анхны санаа нь одоо бичснээс бүр огт өөр гэж хэлж байсан билүү?

1. Энэ бичвэр анх hard smut байдлаар бичигдэх гэж байсан. Сонин байна уу? За үүн дээр нэмэгдээд Сухо төрсөн ах нь биш, хамтрагч гэж бодогдож байсан. Элдэв харилцаа байхгүй хамтрагч гэж гаргах гэж байлаа. Бас Хёнжү bisexual байхаар төлөвлөгдөөд, Сохёныг түүнд сэтгэлтэй болгох гэж байсан. Эхний хэсгийн хэрцгий хэсгийг ч үүнд зориулж бичиж байсан ч дундаас нь өөрчилчихсөн юм. Эндээс эхлээд өөр байхаар байсан байгаа биз?

2. Жунин ч гэсэн юу ч мэдэхгүй орж ирээд, Хёнжүд таалагдсан ахиад нэг хамтрагч нь байхаар байсан. Тэгээд дундаас нь ямар нэгэн асуудлын улмаас гараад, ардаас нь байхгүй болохоор нь бага зэрэг бэтгэрүүлэх төлөвлөгөөтэй байсан.

3. Набиг Хёнжүд өстэй болгохоор байсан. Тэгээд Жунины нүдэн дээр Хёнжү түүнийг хороосноос болоод Жунин уурлаж, Хёнжү "Бүгд адилхан." гэж бодоод, явуулна.

/Жоохон утгагүй биччихэв үү?/

4. 3 дээр гарсан санааг халсны дараа 5-р зэрэглэлийнхэнийг бүгдийг нь урвагчид болгох гэж байсан. Мөн дундаас нь нэг нь Таегийн чадварыг хуурах арга сүвэгчлэх санаа олж, өнөөх нь хэрэгжих боломжтой болох. Үүнээс болж Кай мафийг орхиж явна.

5. Нөгөө архи уудаг шөнө манай хоёр хамт хонох гэж байсан ч арай эрт санагдаад байсан учраас би Сухог оруулаад ирчихсэн. Зарим нэг нь энэ хоёрыг учраа оллоо гэж бодож байсан байх даа?

6. Бас энэ Ви ч гэсэн анхнаасаа орж ирэхгүй байсан хүн байхгүй юу? Гэхдээ гэнэт санаагүй болоод, тэгэхээр нь шинэ дүр нэмчихсэн юм. Дээрээс нь мань хүү жинхэнээсээ сэтгэлтэй байхаар байсан.

7. Мөн Виг зүгээр нэг хардуулах хүн болгоод үлдээхээр байсан ч яах аргагүй өмнө нь юу болсныг нь гаргах хэрэгтэй юм шиг санагдаад, дээрээс нь хар тамхи санаанд бууж байсан учраас бүгдийг нь хольчихсон. Хар тамхи оруулаагүй байсан бол Виг хүн худалдах наймаа эрхлүүлэх гэж байсан юм.

8. Нөгөө анхны бэлтгэлийн өдөр 3-р зэрэглэлээс удирдагчийн өөдөөс дайрдаг залуу бол манай Жонни байсан. Тэрээр анх санаанд бууж байсан гуравдагч этгээд. Дундаас нь Royal Kings-н санаа орж ирээд, мартчихсан.

9. Тэминыг Royal Kings-н хамсаатан болгох гэж байсан ч Жуниныг тойроод бүгд мафитай холбоотой хүмүүс байж болохгүй санагдаад, энгийн хүн болгосон.

10. Тэминыг мафийн талаар мэдэхгүй болгоод, доорх хэсгийг оруулах гэж байсан. Гэхдээ хориглох хүн хэрэгтэй байсан юм л даа.

Би түүнд удирдагчийн зургийг үзүүлэхэд тэр бодож байснаа,

"Жунин, зурагт хараад дурладаг нас чинь өнгөрсөн гэж бодож байх юм. Бүтэн нэрийг нь мэдэхгүй, нэг ч үг сольж үзээгүй байж яах гэсэн хүн бэ?" гэж хэллээ.

11. Наби Кай хоёр чөлөөгөөр гарах хүртлээ үерхэхээр байсан. Тэгээд Набигийн гэрт үнсэлцэж эхлээд, Кай хийхийг хүсэхгүй гээд дундаас нь болиулна. Ингэж туршлага хураах гэж байсан юм.

12. Наби өвчний вирус тээж очихоор байсан учраас түүнийг хороох тушаал ирдэг. Энэ хэсгийг бодох үеэр "Чамд хэн итгэх юм бэ?" уншиж байсан юм л даа. Тэгээд л оруулж ирэх гэж байсан ч миний хэв маягаас арай л гажих гээд байсан.

13. Тае, Бэкхён хоёр дайрч орох үед Бэкхёныг үхүүлэх гэж байсан. Тэгээд оронд нь Кайг шууд нэг ч юм уу, хоёр ч юм уу зэрэглэл ахиулах гэж бодож байсан юм.

14. Жин ч бас Таед сэтгэлтэй болгох гэж байсан ч удам угсаагаараа нэг хүнд сайн болж арай ч болохгүй гэж бодсон байдаг юм.

15. Намжүн Хёнжү, Жунин Мисон гээд бүгд яг нэг газар таарах байсан. Гэхдээ тэгсэн бол хоёулаа хэзээ ч нийлэхгүй юм шиг санагдаад асуудал үүсгээд яахав л гэж бодсон юм.

16. Бас анх тэр хоёр унтдаг шөнө хүүхэдтэй болгох гэж байсан. Тэгээд за бас арай биш ээ гэж бодоод больсон. Тэгсэн бол Намжүн хүүхдийг нь хороогоод, бүр илүү их асуудал үүсэх байсан юм. Гэхдээ хэрвээ тэгсэн бол одоо хүртэл үргэлжлээд байж байхгүй юу.

17. Манай хоёрын мотоциклтай явсан далайн тэр хэсэгт Хёнжүгийн ээжийн чандарыг цацсан. Оруулж ирээгүй л болохоос. Оруулах гэсэн ч бас арай сонин санагдаад байсан юм.

18. Мисон Жунин дээр очих үед Хёнжү алга ташчихаад,

"Та хоёрт аз жаргал хүсье." гэж гарч яван, Жунин ардаас нь Мисонд уурлах тийм хэсэг ч бодсон байсан.

19. Мисон сэтгүүлч байж таараад, Хёнжүг таньж тэдний талаар бүх зүйлийг дэлгэх ч боломжтой хувилбар байсан юм. Гэхдээ би угийн ядаргаатай дүрд дургүй учраас хөнгөхөн явуулчихсан л даа.

Ингээд бодсон чинь инээдтэй санагдчихлаа. Би ч их сайн далийдаг хүн шүү.

MAFIA /MGL/Where stories live. Discover now