-аеоӨглөө эрт хэн нэгэн сэрэхээс ч өмнө босч байрнаасаа гарлаа. Өөрийн хоёр жил бүтээсэн зүйлсээ, гэр бүлээ орхиод тэднийг хамгаалах хамгийн зөв шийдвэр гэж үзсэн учраас би явж байна.
Юмыг яаж мэдэх вэ гээд дөрөв хоногийн зайтай автоматаар явуулах зурвасууд биччихсэн байгаа. Эргэж ирж устгахгүй бол тэдэнд шууд илгээгдэнэ.
Гаднаас нь харахад би бас ч гэж хийж бүтээсэн ийм том бахархах зүйлтэй хүн юм аа.
Машинаа орхисон тул би машин зам даган гүйж, хотын төв орлоо. Тэндээс эргэн тойрноо харж, бүлэглэлийн доор байдаг нэгэн газар луу чиглэв.
Хүний зүрхний цохилт сонсохгүй болохоор чих шуугих зүйл байхаа больсон. Гэхдээ дасахад үнэхээр хэцүү байна. Өөрийн хүчээ алдчихсан юм шиг, энгийнээр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүн шиг л. Юунаас болсныг нь би одоог хүртэл олоогүй байгаа.
"Австралийн цэргийн хүчин, Жимин рүү явах хэрэгтэй байна." Ширээнийхээ ард гэмгүй царайлан, зогсох залууд нууц үгийг нь хэлэхэд тэр инээмсэглээд, ард хаалгаараа орууллаа.
Би энгийн ч биш нэлээн дээд зиндааны нууц үгийг нь хэлсэн учраас л надад сайн хандаж байгаа хэрэг. Тэр намайг машинд суулган, дотроос ахин нэг залуугаар замчлууллаа.
Өнөөх ядаргаатай урт замаар хурднаараа явсан ч нэлээн цаг авах аж. Өмнө нь явснаас ялгаатай нь би тайван биш байлаа. Түгшиж, сандарч байна. Өөртөө итгэлгүй байна.
Намайг дотогш ороход нөгөө хэд яг хүлээж байсан аятай харагдаж байв.
"Чамайг ийм сонголт хийнэ гэж мэдээд байсан юм." RM намайг харангуутаа алгаа ташин, инээмсэглэж, над руу ойртоно. Харин хажуухан талд нь Ви, Жимин хоёр өмнө нь байсан гурван залуутай цуг дуулгавартай зогсох аж.
Тэр над руу ойртон миний бүсэлхийгээр тэврэн, өөртөө наалаа. Түүний тэврэлт хуурамч сэтгэгдэл төрүүлж байна.
Би шуудхан шуундаа байдаг хутгыг авч түүний нуруу хэсэгт барилаа.
"Би чамд итгэхгүй байна. Хүн хүч авчирсан гэдгээ нотол. Үгүй бол би яг одоо үүнийг энэ хэсэгт зоочихно шүү."
"Сахилгагүй эмэгтэй. Жимин түүнд харуул." гэж миний бэлхүүс хэсгийг чангалан, өвдөлт мэдрүүлэнгээ хэлэв.
Жимин өрөөний голд байх томоос том дэлгэцийг асаахад ямар нэгэн бичлэг явж эхэллээ.
YOU ARE READING
MAFIA /MGL/
Mystery / Thriller"20 настай, бас эмэгтэй." "Юу ч мэдэхгүй жоохон охин юм биш үү? Ямар тэнэгүүд нь түүнд захирагдаад байдаг байна аа?" "L корпорацыг байгуулсан, хөрөнгөтөн баячуулаас эхлээд төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл юм хэлж чаддаггүй тэр өндөрлөгт хүрчих...