-25

1.2K 152 5
                                    




-аео

"Бүгд ирсэн үү?"

"Үгүй ээ, бэлтгэгдэгч долоо, 4-р зэрэглэлийн хоёр, 3-р зэрэглэлийн нэг хүн дутуу байна.

Та Кайг ер нь онцлоод байсан гэдгийг чинь Ви анзаарсан байх. Тэгээд бүр яг тааруулж, түүнийг барьцаалсан. Мөн 4-р зэрэглэлийн нэг эмэгтэй урвасан гэж бодож байна. Тэр тэдэнд мэдээлэл өгсөн. Гэхдээ өөрийнхөө зальд хутгалдаад, урхинд орчихсон."

"Нөгөө дурлалдаа сохорчихсон 4-р түвшинд орсон эмэгтэй мөн биз дээ?"

Ийм болохоор л хайр дурлалд сохроод хэрэггүй байдаг юм. Хайр бол сул тал.

Би өөрийн бэлтгэлээ хангаж дууссан. Надаар оролдсон л бол би хариуг нь заавал барих болно. Royal Kings байсан ч хамаагүй.

"Энэ урхи байж ч магадгүй. Заримыг нь үлд гэж хэлээрэй.

Ойролцоогоор тавь гаруй хүн байна гэсэн байх аа. Нийт хорин хүн л явахад хангалтай гэж бодож байна.

Явцгаая."

***

Ийм том газар юм биз дээ? Бид нууцлал сайтай эдлэн газрын ойролцоо ирлээ.

Бүгд хулгайлагдсан хүмүүстэй камерыг нь ашиглан, ерөнхий заавар өгөв.

"За сонсоцгоо. Энэ удаагийн явдалд хүмүүс амь эрстэх магадлал өндөр. Гэхдээ та нар энгийн хүмүүс биш. Бүгд маш хэцүүг туулж, одоо энд зогсож байна.

Бид тэднээс тоогоор бага байж болох ч хүчээр хамаагүй илүү. Энэ надад өөрсдийгөө батлах та нарын боломж.

Заавар сайн сонсож, эсэн мэнд гарч ирцгээе." Би тэдэнд урам хайрлах аятай хэдэн үгс унагахад бэлтгэгдэгчдийн царай арай дээр болов.

1-р зэрэглэлийн дөрөв, 2-р зэрэглэлийн гурав, 3-р зэрэглэлийн тав, 4 болон 5-р зэрэглэлээс нэг нэг хүн. Тэгээд үлдсэн нь бэлтгэгдэгч.

Царайнаас нь харахад л бүгдийнх нь туршлага илт байна.

Чанёол "Бид бүгдээрээ зэрэг нэвтэрнэ. Гол нь нууцаар давхар бүрийг эзэгнэх хэрэгтэй."

Крис "Би хулгайлагдсан өрөөнүүдэд тэсрэх бөмбөг суурилуулъя."

Лэе "Камеруудыг алсын удирдлагаар тэсрэх бөмбөгийн дараа эвдэх хэрэгтэй."

Чэн "Хамгийн дээд давхарын өрөөнд Ви, Жимин, бас хэд хэдэн залуус байна."

"Би өөрөө тэдэн дээр очно. Бэкхён надтай цуг яв. Бусад нь байшинг эзлэхэд анхаарлаа төвлөрүүл."

MAFIA /MGL/Where stories live. Discover now